Монгол хэлний шалгалтын дүнгийн батламж 2.5 жил хүчинтэй байна
Энэ сарын 15-нд Элсэлтийн ерөнхий шалгалтын буртгэл эхэлсэн. Үунтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн тзргэжилтэн Б.Батзаяагаас элсэлтийн ерөнхий шалгалтын буртгэл болон журтын талаар тодрууллаа.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-нд орон даяар эхэлсэн. ЭЕШ-ын бүртгэл хэр хугацаанд үргэлжлэх вэ. Бүрттэлийн талаар тодруулахгүй юу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотын цагаар оройн 06.00 цагт дуусна. Бүртгүүлэхдээ манай www. eec.mn сайтад бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхдээ цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг болох төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх бүрдүүлэх хэрэгтэй. Мөн сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг, шалгалтын хураамж төлөх ёстой. Харин өмнөх онд төгссөн бол бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг
баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг авах шаардпагатай юм. Төлбөрийн хувьд нэг хичээл 5800, батламжийн хуудас 700 төгрөгийн үнэтэй байгаа. Мөн төлбөрөө арилжааны банкны виза картаар хийх шаардлагатай. Интернэтээр гүйлгээ хийхийн тулд виза картандаа интернэтээр гүйлгээ хийх эрх бүхий дөрвөн оронтой тоо авсан байх нь чухал.

-Энэ жил хэдэн хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх вэ. ЭЕШ-ын журамд өөрчлөлт орсон уу?
-Энэ жил 40 орчим мянган төгсөгч ЭЕШ өгнө гэсэн тооцоотой байгаа. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, монгол хэл бичгийн шалгалтыг өмнө жил хоёр удаа авч байсан бол энэ жил нэг удаа авахаар болсон. Шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын урьд өдөр авна. Тэгэхээр элсэлтийн ерөнхий шалгалттай зэрэг эхэлнэ гэж ойлгож болно. Мөн тухайн хүүхэд монгол хэл, бичгийн шалгалтад 400-ээс доош оноо авсан тохиолдолд их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болсон байгаа.

-Тэгэхээр энэ жил монгол хэл бичгийн шапгалтад тэнцээгүй хүүхэд дараа жил дахиж бүх хичээлээрээ ЭЕШ өгнө гэсэн үг үү?
-Үгүй. Тухайн хүүхэд монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцээгүй ч гэсэн бусад сонгосон хичээлийн шалгалтаа өгөх хэрэгтэй. Харин дараа жил нь монгол хэл бичгийн шалгалт дахин өгөөд тэнцвэл их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, энэ жил өгсөн хичээлийн дүнгийн батламж нэг жил хүчинтэй болсон гэсэн үг. Мөн монгол хэл бичгийн шалгалтын дүн 2.5 жил хүчинтэй болсон.

-Монгол хэл, Англи хэл, Орос хэлний шалгалтын агуулгад өөрчлөлт орсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өнгөрсөн жил монгол, англи, орос хэлний хичээлийн шалгалтын  материалын агуулгад сонсох даалгавар оруулж туршиж үзсэн. Тухайн үед оноонд нөлөөлөөгүй. Харин энэ жилээс эхлэн оноонд нөлөөлнө. Тэгэхээр тухайн хүүхэд шалгалтын үеэр тест болон сонсох дасгалтай ажиллах болж байгаа юм. Бид шалгалтын материалд сонсох дасгал орж ирсэнтэй холбогдуулан хэрэглэгдэх техникийг бэлдсэн. Мөн Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор монгол хэлний шалгалтын 4/1 буюу 25 хувь нь монгол бичгийн даалгавар байхаар болсон.

-Шалгалтын хуудсыг харандаагаар бөглөнө гэсэн, Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ жил шалгалтын хариултын хуудсанд хэд хэдэн өөрчлөлт хийсэн. Өмнө жил тестийн хариуг үзгэн балаар бөглөдөг байсан. Харин энэ жил заавал балын харандаагаар бөглөх ёстой болсон байгаа. Ингэснээр тухайн хүүхэд буруу хариулсан тохиолдолд баллуурдаж арилгах боломжтой болох юм.

-Өмнө жил төгссөн болон гадаадад төгссөн хүүхдүүд яаж бүртгүүлэх вэ?
-Бүртгэл адилхан онлайнаар явагдана. Гадаадад арван жилээ төгссөн хүүхдүүд дүнгийн дүйцүүлэх гэж хийдэг. Дүнгийн дүйцүүлэх хийхдээ БСШУЯ- нд очиж албан бичиг авах ёстой. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтад орох зөвшөөрлийг албан бичгээр гаргуулж авдаг. Ер нь БСШУЯ-ны холбогдох газраар бичиг баримтаа баталгаажуулж манай төвд бүртгүүлснээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа хамрагдах боломжтой болно гэсэн үг.

-Өмнө жил төгссөн хүмүүс байраа сонгох боломжтой гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Тийм. Өмнө жил төгссөн хүүхдүүд өөрсдөө шалгалтын байраа сонгох боломжтой. Тухайлбал, Дорнод аймагт бүртгүүлсэн хүн Хэнтий аймагт амьдардаг бол тэндээ шалгалтаа өгөх боломжтой.
 
Монголын мэдээ
Н.Батзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.