Багшлах эрх олгох шалгалт болно
Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар болжээ. Шалгалтын бүртгэл энэ сарын 3-нд эхэлсэн бөгөөд 29 буюу ирэх даваа гараг хүртэл үргэлжлэх юм байна. Бүртгэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн бүртгэлийн цахим хуудас http://shalgalt.itpd.mn хаягаар онлайнаар явагдаж буй аж.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд, гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.

Шалгалтыг нийслэлийн найман дүүрэг /Бага хангай дүүргээс бусад/, 21 аймгийн төвд зохион байгуулдаг учир та оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж шалгалт өгөх боломжтой юм байна. Шалгалтын хураамж 35000 төгрөгийг Төрийн сангийн 900015010 дугаарт дансанд аль ч банкны салбараас тушааж болно.

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэхэд цээж зураг /файлаар/, Багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр, хавсралт /зурган файлаар/, шалгалтын хураамж төлсөн баримт /зурган файлаар/-ыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dampuu 2016-03-09 15:48:39
    Mungu tugrug, tsag hugatsa, zalu nas, oyun uhaanaa uralduulan bj arai gj diplomo avchad erhee edlehgui bagsh, emch, shuugch mergejileer surah hereggui yum bna!...
  • тэнцээгүй хүн мөнгөө авч болох уу 2016-02-25 10:12:19
    тэнцээгүй хүний мөнгөөр юу хийх вэ буцааж өгөх үү
  • зочин 2016-02-24 03:33:52
    тэнцэхгүй бол мөнгөө буцаан авч болох уу?
  • мандах 2016-02-23 14:49:23
    яг үнэн.үнэхээр ажлын байр олдохгүй байхад олныг хуурч багшаар элсүүлж төгсгөж ядуу ар түмнийг дээрэмдээд хэрэггүй
  • иргэн 2016-02-23 07:05:38
    Боловсролын яам боловсролоор бизнес хийхээ больвол яасын? Урьд өмнө энэ шалгалтгүй болоод л байсан.Иргэдийнхээ халаасыг хоослох гэж ядчих юмаа