"Хашаа газрыг нь аваад хоёр гурван жилийн дараа байранд оруулна гэвэл газраа чөлөөлөх айл ховор"
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр  хуралдлаа. Энэ үеэр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт “Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч, “Агаар бохирдуулах эх үүсвэрийн 2013 оны Улсын нэгдсэн тоо бүртгэл”-ийн дүнгээр 85900 өрх гэрт, 91449 өрх байшинд, нийт 180 орчим мянган айл, өрх гэр хороололд амьдарч байна. Мөн төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 3192 орчим аж ахуй нэгж, байгууллага Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эх үүсвэрүүдээс гарч буй бохирдлын хэмжээ агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна.

2013-2014 оны хүйтний улирлын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүхэрлэг хий 8 мкг-аар буюу 20 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 27 мкг-аар буюу 21 хувиар, азотын давхар исэл 18 мкг-аар буюу 26 хувиар тус тус бага байсан бол том ширхэглэгт тоосонцор өмнөх жилийн мөн үеийн түвшинд байна.

Гэсэн хэдий ч азотын давхар ислийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 1.6, 2012-2013 онд 1.8, 2013-2014 онд 1.3 дахин их, хүхэрлэг хийн хүйтний саруудын дундаж агууламж стандарт хэмжээнээс 2011-2012 онд 2.7, 2012-2013 онд 2.0, 2013-2014 онд 1.7 дахин тус тус их байсан байна” гэлээ.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга “Хот төлөвлөлтийн ажлыг зөв явуулснаар агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлнө. Газраа өгөөд шууд байранд оръё гэсэн айлууд байдаг. Гэтэл шууд өгөх байр байхгүй байна. Хашаа газрыг нь аваад хоёр гурван жилийн дараа байранд оруулна гэвэл газраа чөлөөлөх айл ховор гарна. Тийм учраас энэ ажил удааширч байгаа. Иймд энэ ажлыг эрчимжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзэж байгаа” гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-24 13:38:07
    Үнэхээр газраа чөлөөлөөд өгье байранд орьё гэхээр гэхээр гэрээ нэртэй юм хийгээд л 2,3 жилийн дараа гэнэ тэр хооронд хичнээн удаан түрээсийн байраар явах уу, эргээд байрандаа орох болоход зөрүү мөнгийг нь төлөх нь битгий хэл түрээсийн байраар яваад өрөндө