Иргэний нийгмийн 15 байгууллага нэгдлээ

Иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Хүслээ нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн байгуулах болсон тухайгаа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлаараа мэдэгдлээ.

Эл хөдөлгөөнийг байгуулах хурал энэ сарын 28-ны бямба гарагт Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын зааланд болох аж. Тус хөдөлгөөн нь эх орондоо  үнэнч шударга амьдрах, хүн бүрийн хүслийг нэгтгэх, төрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, иргэний хяналтын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бүх нийтийн хүсэл зорилгыг нэгтгэх гэнэ. Мөн  эх орон, газар шороо, эрх чөлөөг минь үгүй хийхээр үгсэн хуйвалдсан улс төрчид, бизнесийн компаниуд, төрийн үйл ажиллагаагаар халхавчилсан хүмүүсийн эсрэг тэмцэнэ гэлээ.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт “Монголчуудын эрх ашгийн төлөө бид тэмцээд төрийн өмнө хүчин мөхөсдөж байна. Тиймээс бүгд нэгэн дуу хоолойгоор нэгдэх үүднээс уг хөдөлгөөнийг байгуулсан. “Хүслээ нэгтгэе” үндэсний хөдөлгөөнд албан ёсоор 15 байгууллага нэгдээд байна. Мөн нэгдэхээр хүслээ илэрхийлж байгаа маш олон байгууллага хувь хүн байгаа. Төрд шинэчлэл өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Төрийн эрх мэдлийг урвуулан хувьдаа ашигладаг хүмүүс цөөнгүй бий. Төрийн албан хаагчид үгсэн хуйвалдан  бүлэглэл бий болгочихжээ. Энэ бүхэн төрийн хар хайрцагны бодлого байхгүй болсонтой холбоотой. Тиймээс энэ бүхнийг залруулахын төлөө иргэний хөдөлгөөнүүд нэгдлээ” хэмээв.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэмжигч 2014-06-30 12:10:49
    Эхний ээлжнээс үлдэгсэд нь...
    202.179.20.220
    Мэдэгдсэн Хариулах
  • pkx 2014-06-24 12:51:58
    дэмжиж байна та бүхэн эцсийн найдвар шүү
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах
  • cudabo 2014-06-24 11:35:20
    Baasanhuu,Bayanselenge,Tsogt,Oyunbaatar,Tsolmon,Ganbat,Bolor,Arvin,J.Batsuuri,Sarangerel,Sodbileg,Sumiyabazar,Naranhuu,J.Enhbayar gesen humuusiin hajuud Bat yalalt,ediin zasagcj Jargalsaihan,MAN-iin gishuun asan Suhbaatar,Lhagvajav,Tsogtbaatar biluu/Gadaa
    103.26.193.19
    Мэдэгдсэн Хариулах
  • gudamj 2014-06-24 09:59:12
    Гудамжны тэмцэгчдийн дараагийн ээлжийнхэн үү?
    202.126.95.76
    Мэдэгдсэн Хариулах