Аюулаас хамгаалах шинэ программыг ашиглаарай
Хүний эрхийг хамгаалагчид хулгайлагдаж, халдлага, эрүү шүүлтэд өртсөн үед бусдаас тусламж хүсэх боломжтой “Panic button” программ зохион бүтээснийг Эмнести Интернейшнл ТББ-аас мэдээллээ.
 
Программыг суулгасанхэрэглэгч аюул учирвал гар утасныхаа товчлуурыг дарснаар тусламжийн дохио холбогдох байгууллагад очно. Энэ программыг Google Playstore-оос татаж авч болох бөгөөд 17 орны 100 гаруй хэрэглэгч туршиж үзжээ.
 
Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүний эрхийг хамгаалагчийг аврах боломж бий болгох “Panic button”-ыг хөгжүүлэхэд Google-ийн Global impact Award-аас 100 мянган фунт стерлингийн тэтгэлэг авч бүс нутгийн улс орнуудын хүний эрхийн төлөө тэмцэгчдийн дунд дөрвөн хэлээр гурван сар туршсаны эцэст дэлхий даяар хэрэглэх нөхцөл бүрджээ.
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.