Залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгарууллаа
Залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний дөрөвдүгээр бага хурал өчигдөр ХААИС-ийн эрдмийн танхимд боллоо. Уг арга хэмжээг "Нармандах сан"-гаас БСШУЯ-ны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газар, ХАА Шинжлэх ухааны салбар академи, ХААИС-тай хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгаруулалтад их сургууль болон судалгааны байгууллагуудын докторант, докторын зэрэгтэй залуу судлаачдын 20 гаруй бүтээл иржээ.

Эцсийн шалгаруулалтад 10 бүтээл тунаж үлдсэнээс ХААИС, МЭХ-ийн докторант Д.Эрдэнэчимэгийн "Хачигт энцефалитийн халдварыг илрүүлэх шууд бус фермент холбох урвалын эсрэгтөрөгч бэлтгэн сорьсон дүн" бүтээл тэргүүн байр эзэллээ. Доктор И.Хатанбаатарын “Тугалын криптоспоридиозын тандалт судалгааны дүн” бүтээл дэд, докторант Н.Туулын “Газрын тосыг био задралд оруулах чадвартай бактерийг илрүүлэх судалгаа” бүтээл гуравдугаарт, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор С.Сэржмядаг нарын "Малын махны зохицуулагч үйлчлэлийн үндэслэл” бүтээл шагналт байрт тус тус шалгарсан байна. “Нармандах сан”-гаас тэргүүн байрыг нэг сая, дэд байрыг 700 мянга, гутгаар байрыг 500 мянга, шагналт байрыг 100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.