Б.Сумъяа биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа
Норвегийн Лиллехаммер хотноо 2016 оны хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд Залуучуудын өвлийн Олимпийн II наадам зохион байгуулагдсан билээ.Тус наадамд Монгол Улсаас тэшүүрийн төрөлд тэшүүрийн тамирчин Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багт уралдан Монгол Улсын өвлийн олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн юм.

Түүний гаргасан амжилтыг Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яам өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүүлэн “Биеийн тамир спортын тэргүүний  ажилтан” цол тэмдгээр  ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр  шагнаж урамшуулав.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр нийт дөрвөн тамирчнаас бүрдсэн Үндэсний олимпийн хороодын нэгдмэл 13 баг 1,6 км-т уралдсанаас Б.Сумъяагийн уралдсан баг нэг минут 57 секунд 85 долийн амжилтаар алтан медаль хүртсэн. Тамирчны   дасгалжуулагчаар  Д.Энхбаяр сонгогдон ажилласан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.