Ослын улмаас комын байдалтай  байсан  эмэгтэй ухаан оржээ
Баруун уртаас Улаанбаатар хотыг зорьж явсан “Дайчин сүх” ХХК-ийн орон нутгийн том оврын автобус энэ сарын 21-нд осолдон зургаан хүн нас барж, 40 гаруй хүн бэртэж, гэмтсэн ноцтой осол гарсан. Уг осолд өртсөн 39 хүнийг  ГССҮТ-д хүргэн шаардлагатай эмчилгээг хийж байгаа юм.

Хохирогчдын биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Энхсайхан  “Өчигдөр ГССҮТ-д уг осолд өртсөн 29 хүн эмчлүүлж байсан бол өнөөдөр есөн хүний биеийн байдал нь сайжирсан учир гэртээ гарсан. Одоогоор тус төвд эмчүүлж байгаа 20 хүний биеийн байдал сайн байгаа. Мөн ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авснаас комын байдалтай сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эмэгтэй өнөөдөр өглөө ухаан орсон”  гэв.
Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-24 09:04:06
    Za yamaidaa 1 ni ch boltugai eruul saruul boloosoidoo
    182.160.40.26
    Мэдэгдсэн Хариулах