Монгол инженерүүд эрчим хүчний салбарт томоохон тэсрэлт хийлээ
Дэлхий дахинд эрдэмтэд шинэ нээлт хийсэн тухай мэдээллийг хэвлэлийн хуудаснаас харж, хэзээ тэр нь манай улсад ирэх бол хэмээн хүлээдэг байсан цаг саяхных. Тэгвэл өнөөдөр монгол эрдэмтэд, монгол инженерүүд дэлхий дахинд өрсөлдөх шинэ бүтээл, нээлт хийж дэлхийн нуд чихийг дэлдийлгэж байна. Малын арьс ширээр мэс заслын утас хийсэн монгол эрдэмтний бүтээл дэлхий дахины анхаарлыг татаж байсан бол монгол инженерүүд нийлж эрчим хүч өсгөж, үржүүлэх хабрид төхөөрөмж зохион бүтээж мөн л олон улсын анхаарлыг татлаа. Тодруулбал, “Органик энержи" групп, “Ногоон хот” ассоциацийн багийнхантай хамтран агаарын бохирддыг бууруулах, эрчим хүчний хязгаарлалтыг арилгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төхөөрөмжийг бүтээжээ. 2005 оноос эхлэн тасралтгүй судалгаа явуулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимтэй ажилласны үндсэн дээр энэхүү төхөөрөмжийг эхний байддаар туршилтад оруулж, хэрэглэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа аж. Хоёр удаагийн туршилт амжилттай болсон учраас одоо олон улсын патентаа авч, хэрэглэгчийн гарт хүргэх гэсэн багахан ажил л тус багийнхны өмнө үлджээ. Өнгөрсөн баасан гарагт, эрчим хүч өсгөн үржүүлэх хабрид төхөөрөмжийн нээлтийн үйл ажиллагаа “Билгүүн тулга” авто сургуулийн байранд болсон юм. Эрчим хүчний салбарын эрдэмтэд, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй олон хүн энэхүү төхөөрөмжийн нээлтэд хүрэл- цэн иржээ. Морин хуурын аялгуугаар эхлүүлсэн нээлтийн үйл ажиллагааны үеэр монгол инженерүүд дэлхий дахины асуудал болсон утааг бууруулах, улмаар эрчим хүчний хэрэглээг зохистой болгох, сэргээгдэх эрчим хүчний салбарт том өөрчлөлт авчрах бүтээл туурвисныг “Органик энержи” группийн захирал, инженер О.Ганболд онцолж байлаа. Х.Өнөр-Отгон, Н.Галбадрах нарын инженерүүдийн олон жилийн хөдөлмөр шаардсан уг бүтээлийг олон улсад гаргах, улмаар патентыг нь эзэмших хүсэлтийг олон ч улс орноос тавьж эхэлжээ.
 
Тухайлбал, БНХАУ-аас энэхүү төхөөрөмжийг авах, хамтарч ажиллах санал ирүүлээд байгаа аж. Гэсэн ч монгол эрдэмтний бүтээл Монгол улсаараа овоглож дэлхийд гарах ёстой гэж үзсэн учраас Хятад, Япон зэрэг улсуудын хамтарч ажиллах саналд тодорхой хариу өгөөгүй, улсад маань ашигтай тохиолдолд хүлээж авна гэдгээ О.Ганболд инженер хэлж байсан юм. Эрчим хүч өсгөн үржүүлэх төхөөрөмж нь гурван квт цахилгааныг долоо дахин өсгөж, 20 квт цахилгаан үйлдвэрлэх боломжтой. Мөн 50, 100 дахин өсгөх хүчин чадалтай бөгөөд гурван үе шаттай. Эхнийх нь эрчим хүч аваад түүнийгээ хэд дахин өсгөж хэрэглэгчид хүргэх. Хоёр дахь төхөөрөмж нъ эрчим хүч авсны дараа эрчим хүчнээс салаад бие даан эрчим хүч түгээх, гурав дахь нь сэргээгдэх эрчим хүч буюу нарнаас эрчим хүч авч бие даан эрчим хүч түгээх чадалтай аж. Ахуйн хэрэглээний гар утас, компьютер, зурагт, гэрэл, дахилгаан, дахилгаан тогоо гээд хүний хэрэгцээний бүх эрчим хучийг найдвартай хангана гэдгээрээ ондлог юм. Хабрид төхөөрөмжийг бүтээхэд    цахилгааны талыг хариуцаж ажилласан цахилгааны инженер Х.Өнөр-Отгон “Таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станц жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарч буй бол уг төхөөрөмжийг ашигласнаар  1 квт цахилгааны үнэ нь 25 төгрөг болж жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоолол гарна. Тодруулбал, цахилгааны төлбөр нь бараг зургаа дахин буурах тооцоо гарч байгаа” гэв.
 
Нэг үгээр хэлбэл, цахилгааны зардал нь ийм хэмжээнд буураад ирэхээр иргэд нүүрснээс татгалзаж, гэр, амины орон сууцны халаалтаа тус төхөөрөмжийг ашиглан халаах сонирхолтой болох аж. Түүнийг дагаад Улаанбаатар хотын агаарын бохирдолд толгой өвтгөх хэрэггүй болж буй юм. Товчхондоо уг төхөөрөмжийн тусламжтайгаар гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэхэд нүүрс түлэх шаардлагагүй болно гэж тэд үзжээ. Төхөөрөмжийг хотхоны айлууд дундаа нэгийг авч ашиглах боломжтой бөгөөд ингэвэл эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх аж. Төхөөрөмжийг угсрах өөрийнх нь үнэ өртөг өндөр байгаа учраас нэг айл дангаараа авч хэрэглэхэд өнөөдрийн төвшинд хараахан хүндрэлтэй учраас байрны айлууд дундаа нэг, эсвэл хотхоны хэмжээнд хоёр байх гэх мэтээр шийдэх боломжтой аж. 30 м2 талбайтай амины орон сууцыг нэг сарын турш 20, 25 хэмийн дулаан байлгахад төхөөрөмж”-ийг ашигласнаар ердөө 68163 төгрөг зарцуулахаар байна гэсэн тооцоог гаргаснаа Х.Өнөр-Отгон инженер танилцууллаа. “Органик энержи” группийн захирал, инженер О.Ганболдтой бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцдаа.
 
О.Ганболд:Монгол инженерүүд хийж бүтээж чаддаг гэдгийг харууллаа

-Монгол инженерүүд эрчим хүч өсгөн үржүүлэх төхөөрөмж бүгээсэн нь анхаарал татаж байна. Энэ ажлыг хэзээнээс эхлэн хийв?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ч судалгаа хийсэн. Судалгааны хүрээнд эрчим хүч өсгөн үржүүлэх хабрид төхөөрөмж хийх асуудлыг тууштай хийж өнгөрсөн оны 12дугаар сард эхний үр дүн нь гарсан. Өөрөөр хэлбэл, гурван квт цахилгааныг төхөөрөмж маань долоо дахин өсгөн үржүүлээд 20 квт болгож өсгөх юм. Хоёрдугаар шатны ажил хараахан бэлэн болоогүй. Нарны эрчим хүч ашиглаж байнгын ажиллагаатай эрчим хүчтэй болно. Нэмэлт буюу шатах тослох материал, эрчим хүч зарцуулахгүй. Хоёр минут нарны эрчим хүч аваад эрчим хүч боловсруулан гаргах юм.

-Эдийн засгийн үр ашгийг хэрхэн тооцоолов?
-Хэд дахин эрчим хүч өсгөж чадна, тэр хэмжээгээр эрчим хүчний үнэ буурна. Агаарын шугамны утас хол газар татахгүй. Утаа униар багасна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд олон зүйлийг арилгана. Монгол инженерүүд өөрсдөө бие дааж ажилласан гэдгээрээ онцлог.

-Хүчин чадлыг ямар ч байдлаар нэмж болно гэж ойлгож болох уу?
-Инженерийн тооцооллоос шалтгаалж гарна. Одоогийн байдлаар 20, 50, 100 гэж гаргасан. 100 квт нь нэгийг 12 дахин өсгөж байгаа гэсэн үг. Нэг мегавайтыг ч гаргаж болно. Эх үүсвэрээ олчиход бусад нь өөрөө өөрийгөө тэжээгээд явчихна.

-Үнэ ханшийн хувьд хэд байх бол. Уул уурхайг эрчим хүчээр хангана гэдэг нь сонирхол татаж байна л даа?
-Төвийн эрчим хүчнээс алслагдсан газарт нарнаас эрчим хүч аваад гэрэл цахилгаан, дулаан өгнө. Хэдэн өдөр бороо, салхитай байсан ч хамаагүй. Нарны эрчим хүчээ эхний тохиолдлоор буюу хоёр минутад л авна.

-Нүүрсний хэрэглээг бууруулах гээд төхөөрөмжийн давуу талыг тайлбарлахгүй юу?
-Эрчим хүчний үнэ хэд дахин багасахаар түүнийг дагаад агаарын бохирдол, хөрсний бохирдол, нүүрсний хэрэглээ ч мөн буурна. Нэг өдөр гэрээ халаах нүүрснээс эрчим хуч хямд болчихоор нүүрсээ түлэхгүй болно гэсэн үг. Нүүрсний хэрэглээ багасахаар нүүрсээр хийж болдог бүх зүйлийг хийж болно гэсэн үг. Эхлэл бол хийгдлээ. Цаашдаа эрдэмтэн, мэргэдтэй уулзаж санал солилцож, олон ч зүйлийг хийнэ. Бүтээлээ эхлээд зарлаж байгаа ч явцын дунд монгол инженер, эрдэмтдийг татан оролцуулж хамтдаа илүү сайжруулна. Монгол инженерүүд хийж чаддаг, бүтээдэг гэдгийг харуулж байгаа нь чухал. Үндсэн гаргалгаа нь нүүрснээс хямд эрчим хучийг бий болгох. Төхөөрөмж ашигласнаар айл өрхийн эрчим хүчний хэрэглээ хямд болж, цахилгаан, дулааны төлбөр хэд дахин хямд гарна. Зах зээлд гаргах үнээ тодорхой болгоогүй байна. Олноор үйлдвэрлэж эхэлсний дараа үнэ ханшаа тогтооно. Одоогийн байдлаар 20 квт дахилгаан 30 орчим сая төгрөг байна гэсэн тооцоо гаргасан.
 
Монголын мэдээ
Б.Эрхэс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-05-03 08:07:10
    Сайн байна л гэхээс, ийм мэдээ маш товч байх шаардлагатайг цаг үе хэлж өгөөд байна аа. Энэ их тайлбар мэргэжлийнхэнд жич сэтгүүлээр, сониноор өгөхөд л болно доо...
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн 2016-09-23 10:12:57
    Баяр хүргэе. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн мэдээ байна. Эрлийз нөхдүүд та нарыг муулж хагарал үүсгэх гэж байгааг бүү тоо. Тэд монгол хүн биш. Патентаа алдваа.
    103.50.206.40
    Мэдэгдсэн Хариулах
  • энэрээ 2016-05-04 04:16:36
    Төр иймэрхү АШИГТАЙ ажлыг дэмжээсэй Үр дүнгүй бие биенийхээ карма руу МӨНГӨ урсгах зорилготой ажлыг дэмждэгээ БОЛИОСОЙ
    202.126.91.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Moнгол хүн 2016-04-22 06:35:47
    сонин л юм даа. онолын хувьд боломжгүй л байх ёстой доо. яг мөнхийн хөдөлгүүр шиг л ёонсогдож байнав
    112.72.12.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Сонирхогч 2016-03-20 12:45:27
    Уянгын халил гэдэг зүйлийг дээд цэгт нь тултул ашиглаа юу даа хо хо хо
    220.87.164.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Бадрах монгол 2016-03-18 01:45:41
    Холбоо барих утас, эсвэл байршлаа мэдээлэх хэрэгтэй юм бус уу.. Дээр нь тог өсгөгч юм уу бас халаагч радиотор хийх гээд байгаа юм уу
    27.123.213.186
    Мэдэгдсэн Хариулах
  • uituk 2016-03-11 09:18:38
    30метр квадратад дулаанд одоо 32000 төгрөг төлдөг цахилгаанаар халаахаар 68163 төгрөг төлвөл үнэтэй л байна хороололд нүүрсний оронд ашиглавал дажгүй л юм байн...
    202.179.12.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-03-10 05:31:16
    Мундаг бахархаж байна шүү.
    49.0.160.118
    Мэдэгдсэн Хариулах
  • bayarkhuu 2016-03-02 02:27:55
    mongol injeneruudeer baharhaj bna
    43.242.243.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 1 2016-03-01 17:42:33
    Энэ худлаа шүү. Хүмүсээ. Цэвэр луйвар.
    150.129.140.181
    Мэдэгдсэн Хариулах
    • Орхон  2016-03-02 06:56:44
      Би физикийн талаар тийм сайн мэдлэгтэй биш л дээ, гэхдээ Термодинамикийн 2-р хууль энэ төхөөрөмжид үйлчлэхгүй гэсэн үгүү?
      118.0.246.17
      Мэдэгдсэн Хариулах
  • Oyun 2016-03-01 15:26:05
    Unetei bna ashig ogohgui shah uu bolno iimd gadaadad uildberlaj exsportond gargabal hayamd bolno yapan yum uu ali neg orontoi hamtar tegbel 3 saya bolj hayamdra...
    112.72.12.5
    Мэдэгдсэн Хариулах
  • shooter 2016-03-01 07:00:55
    энэ ярилцлагааас уншихад бол шал худлаа л юм шиг санагдаж байна. сайн тодруулахгүй л бол
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetseg 2016-03-01 02:28:55
    bayar hurgie. Amjilt. Baishindaa turgen tabih ymsan. uzej boloh uu. haygaa
    43.242.241.86
    Мэдэгдсэн Хариулах
  • cningis 2016-03-01 00:30:20
    Magnit dutuu ym b.na naad toxooromjind cnini
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
  • уулын өвгөн 2016-02-29 09:17:40
    Энерги хадгалах хуулийг хэн гуайч зөрчиж эс чадна. Энэ бол ерөнхийлөгч Очирбатыг мөнхийн хөдөлгүүр зохиочихлоо гээд мөнгө зальдсан хэрэгтэй төсөөтэй сонсогдож б...
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-02-29 07:55:14
    баяр хүргэе
    103.229.123.213
    Мэдэгдсэн Хариулах
  • bodol 2016-02-29 06:50:06
    яриад л байх юм, хэрэгжүүлэх нь хэзээ вэ, тэгээд л өндөр өртөгтэй гээд л практик хэрэглээнд гаргахгүй нээлтээр ч юугаа хийх вэ гэхдээ нээлт танд баяр хүргэе
    122.201.19.166
    Мэдэгдсэн Хариулах
  • guree 2016-02-29 04:05:18
    Маш сайхан бүтээл хийжээ .Монгол инженерүүддээ баярлалаа.
    202.179.11.186
    Мэдэгдсэн Хариулах
  • songogch 2016-02-29 03:50:51
    naad yum chin al ert gartsan bga.hereglend manaihas busad gazar heregled eheltsen bga shuu.
    103.57.93.251
    Мэдэгдсэн Хариулах
    • Орхон 2016-03-02 06:58:18
      Хаана ямар бүтээгдхүүн гарсан юм бэ, ямар нэртэй аль улсад илүү мэдээлэл өгч болох уу
      118.0.246.17
      Мэдэгдсэн Хариулах
    • dumbuu 2016-02-29 03:56:22
      angliaar yu gdg um bee hu? Google deed uzye
      202.126.91.87
      Мэдэгдсэн Хариулах
  • dumbuu 2016-02-29 03:47:53
    Hybrid geheer orj irj baigaa togiig yaaj huvirgaj usgeh yum bol. Mergejkiin hun unshij bval engiineer tailbarlana uu
    202.126.91.87
    Мэдэгдсэн Хариулах
  • ОНЦСАЙН. 2016-02-29 03:17:08
    сайхан мэдээ байна. ТЭГМЭЭР ДЭЭ. ДААНЧ. ЭНЭ ИХ ОЛОН ИНЖЕНЕР БЭЛДДЭГ УЛС БАЙЖ... ХАРИН САЙЖРУУЛАХ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НАЙДВАРТАЙ ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАГАА НЬ ХЭР ЮМ Х...
    202.179.24.164
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkkk 2016-02-29 02:58:09
    odoo eniig n nogoo said darga nar n avch heleltsehgvi japan koreagiin hool bolgonoo. darga nar mongo l nehne dee
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярт 2016-02-29 02:16:29
    Монгол инженерїїддээ баярлалаа, Холбоо барих утас уг тєхєєрємжийг їзэх болоцоо байна уу , Хувийн орон сууцанд тавьж болох уу,
    202.21.106.131
    Мэдэгдсэн Хариулах
  • ganbaa 2016-02-29 02:15:11
    малын арьс, ширээр бишээ шөрмөсөөр. арай ч дээ.
    202.179.13.27
    Мэдэгдсэн Хариулах