“Фортуна” Н.Батбаярыг сонгох, эсэх эрх нь танд бий
2016 оны сонгуульд хэнийг дэмжиж, хэнийг сонгон гаргах вэ гэдгээс шалтгаалж, Монгол орны ирээдүй, эдийн засаг, уул уурхай, хөгжил дэвшил хаашаа эргэх вэ гэдэг хамаарна. Иймээс эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ цаг үеийг сэргээн өндийлгөх эрх мэдэлтнийг зөв сонгох хамгаас чухал билээ.
Тэгвэл өнөөгийн улс төрд байгаа эрхмүүдээс “Фортуна” гэх алдраараа олны анхааралд өртдөг хүн бол яах аргагүй энэ парламентын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Батбаяр юм.

Улс төрийн амьдралаас нь... цухас...

УИХ-д гурав дараалан сонгогдож, 12 жил УИХ-ын гишүүн,мөн Барилга, хот байгуулалтын сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хашиж байсан тэрбээр үеэ элээж яваа цөөн гишүүдийн нэг. АН-аас Архангайдаа нэр дэвшсээр, бас сонгогдсоор яваа гишүүн.

Тэрбээр Шинэчлэлийн засгийн газрыйн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан ч Засаг солигдоход энэ суудлаасаа буусан. Гэвч засаг төрийн байдал хурцдаж, МАН-ыг Засгаас хөөж, тус намын сайд нарыг ажлаас нь чөлөөлөхөд түүний нэр дахин сайдад яригдаж байсан ч дэмжлэг хүлээлээгүй юм.
Түүнийг улс төрд ороход хамгийн их түлхэц болсон зүйл нь мэдээж, төгссөн сургууль мэргэжил. Тэрбээр 1983 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль Эдийн засагч- статистикч, ЗХУ-ын Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн юм байна. Иймээс түүнийг мэргэжлийнх нь хувьд муу хэлээд байх хүн байдаггүй.

Бизнес ухаанаар улс төрд зүтгэгч  

Гэхдээ хааяа нэг хэл аманд орох ч тэр нь тэгсхийгээд намждаг.
Тухайлбал, сайд байх үед түүнийг “Их Монгол нэгдэл” ТББ-аас олон тэрбумын авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаа мэдэгдэж байсан. Тодруулбал,  Замын-Үүдийн хилийн боомтын  чиглэлд 20 тэрбум төгрөгөөр зам бариулахаар судлуулсан ажлын төсөвт өртгийг  33 тэрбум болгон нэмүүлсэн нь хууль бус гэж тус ТББ-ынхан үзсэнээ олон нийтэд мэдээлж байв. Гэхдээ л энэ асуудал юу  болсон нь тодорхойгүй байсаар намжсан.

Мөн түүнийг бизнесийнх нь нэрээр “Фортуна сайд” гэхээс гадна “Бөө сайд” гэх яриа байдаг. Түүний бөө гэх нэр гишүүнийх нь ажилд бас тусгалаа олсон нь бий. Энэ талаар доор дэлгэрүүлэх болно.

“Фортуна сайд”-ын хувьд бүхий л салбарт өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн нэгэн. 1990-ээд оны сүүлээр тэрээр бизнесийн салбарт хөл тавьж “Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулсныг өдгөө мэдэхгүй хүн үгүй. Тухайн үед “Монгол түлхүүр”, “Фортуна” групп нь гадаад худалдаа, банк санхүү, уул уурхай болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байсан. 2000-2004 онд тэрбээр бизнесийн үйл ажиллагаагаа эрчимтэй үргэлжүүлж, “Жаргалан” хотхоныг барив. Энэ нь “40,000 айлын орон сууц” хөтөлбөрийг санаачлах эх үүсвэрийг тавьсан гэж зарим хүмүүс ярьдаг. 

Санаачилсан хуулиуд ба  алдаа оноо

Тэгвэл тэрбээр УИХ-ын гишүүний үүргээ хэр биелүүлдэг бол. Түүний хувьд гурван удаа УИХ-д сонгогдохдоо хууль санаачлах үүргээ  сайн биелүүлсэн, идэвхитэй гишүүдийн нэг. УИХ-д сонгогдох бүртээ санаачилсан хуулиудаас нэг нь заавал анхааралт татаж, хэл амны бай болдог.

Өмнө нь Гэнэтийн ашгийн 68 хувийн гэнэтийн ашгийн татварын хуулийг санаачлан оруулж ирсэнээр  “Фортунагийн охины хууль” гэдэг нэр зүүж байсан. Энэ хуулийн санааг охин нь түүнд хэлж өгсөн учир ийм нэр авсан гэх нь бий. Гэхдээ гол нь“Гэнэтийн ашгийн татвар” авах тухай хууль батлуулсан нь тухайн үедээ хүүхдийн мөнгө олгох эх үүсвэр болж байсан.

Гэвч Уул уурхайн салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, нэмүү өртгийг дотооддоо бий болгох зорилгоор оруулж ирсэн энэ хуулийг УИХ-ын 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар баталж, 2006 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ч дараагийн парламентын үед буюу 2009 онд хүчингүй болгох асуудал хөндөгдөж байж.  Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсыг хөгжүүлэх санд зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор 2009 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 962.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн бөгөөд үүний 901.0 тэрбум төгрөг нь зэсийн үнийн өсөлтөөс, 61.3 тэрбум төгрөг нь алтны үнийн өсөлтөөс тус тус төвлөрсөн байдаг ажээ. http://vip76.mn/content/7959
Харин энэ парламентын үед тэрбээр нэлээдгүй олон хуулийн төслийг санаачлахаас гадна ажлын хэсгийг ахалж, мөн ажлыг хэсэгт нь орж ажиллаж байсан.  Хуулийн төслүүдээс нь нэрлэвэл, хамгийн алдартай нь 2015 онд санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хууль болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэрлэж болно. Мөн 2014 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг санаачлан оруулж ирсэн. Тухайн үедээ энэ нь маш их анхаарал татсан хууль байсан.

2012-2016 оны хооронд гэхэд л дээрх хуулиудаас гадна Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хууль, Хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөл, Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл гэд маш олон хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн байх юм. Үүнээс хэлэлцэгдээд батлагдсан нь ч бий,  хэлэлцүүлгийн шатандаа , бас буцаагдсан нь бий. Тэгэхээр УИХ-д олон жил сууж байгаагийн хувьд тэрбээр ажил үүргээ сайн мэддэг хэмээн дүгнэчихэд болохгүй зүйл үгүй.

Хамгийн сүүлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайн хуулийг санаачлан оруулж ирэхдээ багагүй алдаа гаргаж, нэр нүүрээ барсныг эс тооцвол хууль санаачлах үүргээ цаг үе нийгэмтэйгээ зохицуулан давгүй биелүүлчихдэг ажээ.
Түүний алдаа юу байсан бэ гэхээр,  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай маш чухал хуулийн төслийг санаачлан, зоригтойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ тус хуулиа олон нийтэд талбайрлахдаа нөгөө л “бөө” гэдгээ батлах шиг  хачин зүйл болсон юм. Хуулийн төсөлд УИХ-ын 76 гишүүнийг 99 болгох заалт оруулж, 99 гэсэн тооныхоо талаар тайлбарлахдаа “Дэлхийн жишгээр үзэх юм бол манай парламент 120 гишүүнтэй байх ёстой. Харин бид гурван оронтой тоонд оруулаад яах вэ гэж үзсэн. Нэмээд хэлэхэд тооны бэлгэдлээ бас бодсон. Ес гэдэг бол их  утга учиртай тоо. Есөн гариг, есөн өрлөг, есөн эрдэнэ, есөн үе, есөн ерөөл гээд цааш хөвөрнө л дөө. Есөн гариг чинь нартайгаа нийлээд арав, есөн эрдэнэ чинь газартайгаа нийлээд арав, есөн өрлөг чинь хаантайгаа нийлээд арав гээд бүтэн болдог. Тэгэхээр 99 дээр Ерөнхийлөгчөө нэмэхээр зуу болно, бүтэн болно гэсэн үг.  Ес бол арга билгийн тоо” хэмээсэн . Энэ нь олон хүний дургүйцлийг хүргэж, түүнийг бодит амьдрал дээрээ буусангүй.  Эдийн засгийн сайд байсан хүн ийм чухал өөрчлөлтийг хийх гэж байж арга бэлгэдлээсээ илүү, бодит байдалд тулгуурлаад, Засаг захиргааны нэгж, шат дараалалтай нь уялдуулсан тоо оруулж ирэх ёстой байсан. Гэтэл бэлгэдпэл бодож байгаа нь түүнийг “тооны” хүн гэдэгт эргэлзэхэд хүргэсэн юм. Түүгээр чбарахгүй эл хууль дэмжлэг аваагүй тул энэ парламентад амжиж хэлэлцэгдэхээсээ нэгэнт өнгөрсөн.

Харин түүний намын гарал үүслийг тодруулбал, АН-ын хоёр фракцын нэг болох “Шонхор”-ын тэргүүнд явдаг нэгэн шүү.
Ингээд сонгох, эсвэл унагах эрх нь танд бий.

Таны сонголт мэргэн байх болтугай.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-05-11 03:53:34
    Boondon mungiig huviin mungu shig bujignuulchaad yu ch bologui yum shig dahij devshih tuhai yriad ichih bulchirhaigyi nuhur
  • Үнэн 2016-03-01 23:36:21
    Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэсэн Монголчуудын сэтгэлгээн дээр их муухай тоглож биднийг доромжилсон доо. Ерөөлийн ес ч гэх шиг. Харах царайны муухай новш
  • bataa 2016-03-01 17:29:55
    76 gaas hamfiin sejgiin pizda ni ene sh te.eniig shoron hyleej bgaa un dahij songoh
  • Зайран ах нь 2016-03-01 13:26:54
    Та буруу хунээ дагаж далдганаждээ!!! Намайг дагасан бол ингэж навсаганахгуй, харин ч нилээд девчигнедег зайран болох байсан юм! Одоо бол хег чинь енгерчдээ!
  • Уурхайчин 2016-03-01 06:52:12
    68 хувийн татвар санаачилан гадны хөрөнгө оруулагчдыг үргээсэн нөхар дөө
  • 8989 2016-03-01 04:58:33
    Тэнд таны хийх ажил байхгүй онгодоо хөгөл
  • By by 2016-03-01 04:33:18
    Hangalttai dowchignoloo odoo zugeer l. By by
  • Batbayar 2016-03-01 02:27:22
    Galzuu uvchtei novshiig zailuulah heregtei. Manai An namiig ner hundiig zoligt gargasan muu novsh. Dandaa huvia hicheene pizda chini
  • Фортуна 2016-03-01 01:46:51
    Одоо болноо. Явж уул усаа тахь. Онгодоо дууд.