Зарим хичээлийн шалгалтад сурагчдын сонсох чадварыг шалгасан сорилт оруулна
Энэ жил 36 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөх тооцоотой байна. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ 40 мянган шалгуулагч өгөх тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд ул орон даяар эхэлсэн. 

Энэ жилийн хувьд ЭЕШ хэд хэдэн онцлогтой зохион байгуулагдана.Нэгдүгээрт, Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнө, бүх шалгуулагчаас авна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон. 400 оноогоор батламжилсан батламжийг 2.5 жилээр олгох юм байна. Хоёрдугаарт, ЭЕШ, Монгол хэлний шалгалтыг харандаагаар бөглөнө. Гуравдугаарт, нэр бүхий хэдэн хичээлд сонсох чадварыг шалгасан сорилт оруулах юм байна. Элсэгч шалгалтаа өгөхийн тулд Боловсролын үнэлгээний төвийн цахим бүртгэлд хамрагдаж, шалгалт өгөх эрхээ баталгаажуулсан байх ёстой. Харин цахим бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN 2016-03-01 05:46:32
    EMCHIIN ULZEG XIIX GEED B.GAA YUM UU ELSELTIIN SHALGALT AVAX GEED B.GAA YUM UU ???