Хамгийн бага цалинтай ч хөлбөмбөгт хайртай гэв
Мексикийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Мигель Эррера Бразилд болж байгаа ДАШТ-ний багуудын дасгалжуулагчдаас хамгийн бага цалин авдаг аж. Гэвч тэрбээр өөрийгөө эхнэртэйгээ болон хөл бөмбөгтэй гэрлэсэн хэмээн хэлсэн гэнэ. Улсынхаа шигшээ багийн хагас хамгаалагчаар тоглодог байсан Мигель Эррера 1994 оны ДАШТ-нд оролцжээ.
 
Мигель Эррера зодог тайлаад дасгалжуулагч болохоор шийдсэн ч сэтгэлийн хэт их хөдөлгөөнтэй түүний хувьд хэцүү ажил гэдгийг танилууд нь хэлсэн аж. Гэсэн ч хөл бөмбөгт хайртай түүний хувьд энэ нь асуудал биш байсан төдийгүй хурдан хугацаанд гэнэтийн шийдвэр гаргаж багтаа амжилт авч ирэх тохиолдол олон байдаг гэнэ.
 
Сонирхуулахад Мигель Эррерагийн нэг жилийн цалин нь Фабио Капеллогийн нэг долоо хоногийн цалин буюу 210 мянган ам.доллартай тэнцэх гэнэ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.