“Оюутолгой” компани 130-аад сая ам.долларын татвараа төлөхөөс зайлсхийж, Арбитрын шүүхэд хандах уу
Өнгөрөгч 2013 оны гуравдугаар сарын дунд үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгой” компанийг 280 сая ам.долларын татвараа төлөөгүй болох нь нотлогдсон гэх мэдээлэл хийж байлаа. Тодруулбал, 2012 онд “Оюутолгой” компани 125 сая ам.долларын татвар төлсөн боловч ажилчдынхаа төлсөн нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа, худалдан авсан элдэв хөрөнгө, капиталаа ч ямар нэг аргаар татварын шинж чанартай болгон харагдуулж, 280 сая ам.долларыг төлсөн гэж худал мэдээлсэн байв. Өөрөөр хэлбэл 150-аад сая ам.долларын татвараа дутуу төлсөн ч элдэв арга хэрэглэн албаныхны шалгалтаас гадуур өнгөрчихсөн байгаа юм.

Гэхдээ энэ асуудал ингээд дууссангүй. Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор Татварын ерөнхий газраас хяналт, шалгалтаа эрчимжүүлсэн. Ингээд саяхан Оюутолгой компанид санхүүгийн шалгалт оруулахад татвараа дутуу төлсөн болоод бусад зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Улмаар татварын байцаагч акт тавьж, “Туркойз Хилл Ресурс” компанид Татварын ерөнхий газрын толгой бүхий албан бичгийг өнгөрөгч баасан гаригт хүргүүлжээ. Улмаар 2010-2012 оны төслийн эхний шатны үйл ажиллагааны явцад нийт 130-аад сая ам.долларын татвараа дутуу төлсөн гэж “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд мэдэгдсэн байна.

Гэвч  тус компанийн дийлэнх хувийг эзэмгдэг “Туркойз Хилл Ресурс” компаниас татварын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд олон улсын арбитрын шүүхэд хандаж, хянан шийдвэрлүүлэх хүртэл асуудал яригдаад эхэлжээ.

Хэний ч компани, аж ахуйн нэгж байсан Монгол Улсын нэтэг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, ашиг олж л байгаа бол хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Гэвч манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон уул уурхай компаниуд хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тавьсан актыг цуцлуулах, маргаан үүсгэх замаар татвараа төлөхөөс зайлхийх нь элбэг байна. Тэдний нэг нь “Оюутолгой” компанийг юм болов уу гэж дүгнэхэд хүргэлээ.
Оюу Толгой бол Монгол улсын хамгийн том зэс, алтны уул уурхайн компани. Энэ ч утгаараа нийгмийн хариуцлага өндөр байх ёстой. Гэвч үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш төлөх ёстой татвараа дутааж, акт тавьсан байцаагчийн дүгнэлтийг эсэргүүцэж, олон улсын шүүхэд хандаад явж байгаа нь зүй ёсонд нийцэхгүй л санагдах юм. Үүнээс шалтгаалан дал уурхай ажилд томоохон чөдөр болох нь гэж олон улсын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-25 13:48:35
    Засгийн газар Оюутолгой ХХК-ийн 34%-ийг эзэмшдэг бол хуулийн дагуу энэ актаар тавигдсан төлбөрийн 34%ийг хариуцан төлөх ёстой.
  • kkk 2014-06-25 10:27:52
    bayrtsogt novshooos avahgui yu
  • шударга иргэн 2014-06-25 02:44:26
    Татвар төлөх нь үнэн юм чинь тависан актыг барагдуулж дахин алдаа гаргахгүй ажиллах байлгүй дээ. Далд уурхай нь тэртээ тэргүй ажиллахгүй байгаа гээ биз дээ. Тэр их баялгийг авах гэж юунд нь яаардийн