УБТЗ шинэ 15 вагон хүлээн авлаа
УБТЗ-ынхан шинэхэн суудлын галт тэрэгнүүдээ өнөөдөр хүлээн авлаа. ОХУ-ын Тверийн галт тэрэгний үйлдвэрт үйлдвэрлэсэн суудлын 15 вагон ийнхүү Монголд ирж, “Улаанбаатар өртөө”-нөө зогслоо. Уг галт тэрэгнүүд нь хамгийн орчин үеийн загвар, хийцтэй, зорчигчдын тохь тухыг хангахуйц өвөрмөц шийдэлтэй, бөгөөд евро стандартад нийцсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Суудлын шинэхэн галт тэрэгнүүдийг хүлээж авах ёслолд Зам, тээврийн сайдаас эхлээд УБТЗ-ын дарга нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар харилцан тохиролцож, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ.

Ингэхдээ ОХУ-ын тал 125 сая ам.долларыг, Монголын тал 125 сая ам.долларыг гаргахаар тохиролцсон байна. УБТЗ-ын дүрмийн санг нэмэгдүүлэхийн тулд дээрх хөрөнгөөр УБТЗ-д техникийн шинэчлэл хийхээр болсон бөгөөд тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхээр орчин үеийн суудлын 15 вагон авсан нь энэ юм.  Энэхүү техникийн шинэчлэл нь УБТЗ-ын 65 жилийн түүхэнд хийгдэж байгаа анхны томоохон хөрөнгө оруулалт ажээ. 

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-06-07 20:57:53
    Suudliin 15 bagon avsan gej oilgov. Zarim humuus achaanii bagon gej oilgoson bololtoi zesee achih gej bayarlaad baina.Zarim ni galt tereg gej oilgood baina,ali ni yum boldoo.Ene medee jaahan oilgomjgui boljee.TZ -iin talaar or medleggui l bainadaa!!!
  • Buruu 2014-05-10 12:15:41
    Anhnii tom horongo oruulalt ch arai bishee.Yu yu bileedee sayhan l anhnii tom horongo oruulalt geed l baisan shig sanagdah yum.
  • momo 2014-05-09 08:35:55
    garchig ni buruu bnaa uyangaa gedeg setguulch guai
  • zochin 2014-05-09 07:58:31
    15 galt tereg geheer ni pooh oros ah nar yamar ikh mungu genet tumur zamd zartsuulav aa gej bodood unshtal vagon baidag baigaa. ene bol ikh gurend yu ch bish ee. Tumur zamig orosuud hugjuuliye gej ogthon ch bodohgui baigaa bahi baidgaaraa 50-60 jil bolj
  • абыы 2014-05-09 07:12:23
    Болж дээ. Одоо нөгөөх нүүрс, зэсээ гаргаад бай гаргаад бай. Ахиухан мөнгө олж улс орон маань үтэр түргэн урагшлах хэрэгтэй болоод байна. Хөлдүү УИХ-ынхан өөрсний ашиг сонирхлын зөрчилтэй хэрэлдэж тэнэгтээс байгаад төмөр зам барих асуудал нэлээд хойшилсон
  • pppp 2014-05-09 06:56:55
    Сэтгїїлч гуай та галт тэрэг вагон хоёрыг ялгаж мэдчихээд бичиж байгаач дээ юуч мэдэхгїй тэнэг юмнууд ичихэд яана
  • ...... 2014-05-09 06:41:03
    BOLJ DEE 1 YM NI CH GESEN SAIJIRCH BAIVAL
  • hhh 2014-05-09 06:07:08
    Galt tereg bish vagon avlaa gj bicheech. Medehgyi bol asuu. Galt tereg ni zytryyr vaginuud tsugt nomerloson heldii