Шандуний марафонд Монгол тамирчин  тэргүүллээ

Хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа БНХАУ-ын Шандунь  мужид  болсон  хагас  марафоны тэмцээнээс алтан  медаль  хүртжээ. 

Шандунь мужийн  олон  улсын  хагас  марафоны  тэмцээн нь олон улсын А зэрэглэлийн марафон хэмээн үнэлэгддэг болохоор улс бүрийн холын зайн шилдэг тамирчид ирж өрсөлддөг. Энэ удаагийн тэмцээнд 59  орны  300 орчим эмэгтэй, эрэгтэй марафончид хурд, хүч, тэвчээрээ сорьсон байна. Манай тамирчин Б.Мөнхзаяагийн хувьд 21  км-ийн  хагас  марафонд  1.14.48  амжилтаар  түрүүлж,  алтан  медаль  хүртсэн төдийгүй Монгол Улсын рекорд  амжилтыг  (1.16.15)  шинэчлэн  тогтоожээ. Баярцогтын Мөнхзаяа нь Дорнод аймгийн харъяат бөгөөд ҮБТДС-ийн хоёрдугаар дамжаанд суралцдаг аж.

С.Саранзаяа
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Puji 2014-05-11 00:34:16
    Olimpiin devjeend orsoldhiig tun udahgui baharhan harah bolno Bid
  • Puji 2014-05-11 00:32:12
    Олимпийн дэвжээнд өрсөлдөхийг тун удахгүй харах болно
  • Dornod Puji 2014-05-11 00:30:06
    Үнэхээр гайхалтай амжилт Мөнхзауадаа амжилт хүсье . Олимпийн эрх авахад мөнч ойрхон байна даа Ирээдүйтэй охин оо дэмжицгээе Миний монголын ард түмэн
  • дэмжигч 2014-05-10 17:33:42
    дөнгөж 17 настай охин хужаа ч бай хэнийг ч бай түрүүлээд ирж байхад, бас А зэрэглэл биш гэл үү, тэгээд юу гэж, сурагч байхдаа зөндөө олон амжилт гаргаж байгаад оюутан болоод л орхидог хүүүдүүд зөндөө байдаг Монголын нэг охин амжилт гаргасанд яагаад бухим
  • Teneg setgyylchid hayglah ni 2014-05-10 01:37:36
    Hagas marathon A- zeregleliin angilald ordgyi yum .
  • Баян-уул сумын ах 2014-05-09 09:34:36
    Баяр хүргэе! Пүрвээ гээд нэг сайн гүйгч Дорнодод бий. Бас нэг хойч үе нь гарч ирж байгаад баяртай байна.
  • zochin 2014-05-09 07:47:48
    Bayar khurgie. Dahin ikh amjilt gargaj ekh orniikhoo neriig undurt urguurei
  • аавд нь 2014-05-09 07:09:39
    Уучлаарай Мөнхзаяагийн аав аа. Жаахан сонирхолтой болгох гээд биччихсэн чинь арай хэтрүүлчихсэн юм шиг байна. Охин чинь мундаг гүйжээ. Хөнгөн атлетикийг бүх спортын хаан гэдэг, тэр дундаа марафон бол гайхамшигтай. Үнэхээр тэсвэр тэвчээрийн шалгуур юм. Зүг
  • aav ni  2014-05-09 06:43:10
    huu minee chi 2km ch guij chadahgui baij buu ataarh. munhzaya sai bnaa ulam undur amjilt uragshaa..
  • аааб 2014-05-09 06:27:49
    Хм, ямар удаан гүйдэг юм бэ. Өвс идэж ус уусан хужаа нартай уралдвал мэдээж түрүүлж л таарна ш дээ. Тийм л овоо юм бол Кени улсын хурдан хөлт сармагчингуудтай уралдахгүй яаасийн.