Украин, Болгар, Беларусь болон Казакстан улсад тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Украин Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр тус тус суралцуулна. 
Үүнд:
  1. Бүгд Найрамдах Украин Улсaд 20 иргэнийг бакалаврын сургалтад уул уурхайн инженер, нисэхийн инженер, авто замын инженер, хөдөө аж ахуйн инженер, төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт, барилгын инженер зэрэг мэргэжлийн чиглэлээр, 5 иргэнийг докторын сургалтад байгалийн ухааны чиглэлээр  суралцуулна.
  2. Бүгд Найрамдах Болгар Улсад 1 иргэнийг бакалаврын сургалтад, 1 иргэнийг докторын сургалтад эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад мэргэжлийн чиглэлээр, 8 иргэнийг (3 бакалавр, 4 магистр, 1 доктор) хөдөө аж ахуйн чиглэлээр тус тус суралцуулна.
  3. Бүгд Найрамдах Казакстан Улсад 8 иргэнийг бакалавр, магистр болон докторын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй суралцуулна.
  4. Бүгд Найрамдах Беларусь Улсад 3 иргэнийг бакалавр, магистрын сургалтад хөдөө аж ахуйн чиглэлээр суралцуулна.
Тавигдах шаардлага

Бакалаврт:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Магистр, докторт:
Магистр, докторт суралцахыг хүсэгчид нь бакалавр, магистрын зэрэгтэй, 3,0-аас доошгүй голч дүнтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.

Бүрдүүлэх баримт бичиг

Бакалавр:
  1. Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна);
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Суралцаж буй сургуулийн сүүлийн улирлын дүнгийн тодорхойлолтын хуулбар;
  4. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах / байхгүй бол хавсаргахгүй байж болно;
Магистр, доктор:
  1. Цахим өргөдөл (www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна);
  2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3. Хамгийн сүүлд ажиллаж буй эсвэл ажиллаж байсан байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
  4. Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (магистрт өргөдөл гаргах бол бакалаврын, докторт өргөдөл гаргах бол бакалавр, магистрын диплом, тэдгээрийн дүнгийн жагсаалт);
  5. Судалгааны ажлын тухай товч реферат (2000-аас илүүгүй үгэнд багтаан судалгаа хийж буй чиглэл, ашигласан арга зүй, хүрсэн гол үр дүн, дүгнэлтээ илэрхийлсэн байх, Монгол хэл дээр бичих);
  6. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторт өргөдөл гаргах иргэн зайлшгүй хавсаргах, магистрт өргөдөл гаргах иргэн хавсаргахгүй байж болох ч хавсаргасан тохиолдолд давуу талтай);
  7. Англи хэлний мэдлэгийг харуулах аливаа гэрчилгээ, сертификат байгаа бол хуулбарыг хавсаргах / байхгүй бол хавсаргахгүй байж болно;
Бүртгэл

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл www.esis.edu.mn/grant холбоосоор хандаж бүртгүүлнэ.  Бүртгүүлэхдээ “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, өөрийн өргөдөл гаргах тэтгэлгийн өргөдлийг сонгон, цахим өргөдлийг бөглөж илгээнэ.
Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг “Баримт бичигт тавигдах шаардлага”–ын III бүлэгт заасан хэмжээ, шаардлагын дагуу бэлтгэж хавсаргана. Өргөдлийг бүрэн бөглөж, илгээх товчийг дарснаар таны өргөдөл “Илгээгдсэн” төлөвт шилжинэ. Энэ нь таны өргөдөл амжилттай илгээгдэж, бүртгэгдсэнийг батална.

Сонгон шалгаруулалт

Бакалавр:

Бакалаврын сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн хичээл, оюуны чадварын сорилгын нэгдсэн тест болон англи хэлний шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө. Бичгийн шалгалт тус бүрт 60-аас дээш оноо авч, хураангуй жагсаалтад орсон шалгуулагч ярилцлагад орно.




Бичгийн шалгалтын огноо, байршлыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ажлын цагт багтаан бүртгэлийн системээр болон бүргүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Бичгийн шалгалтын дүн, ярилцлагад орох шалгуулагчийн цагийн хуваарийг шалгалтын дараа бүртгэлийн системээр болон шалгуулагчийн цахим шуудангаар хүргүүлнэ.

Магистр, доктор:

Магистр, докторт суралцахаар шалгуулагчдын сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна. Баримт бичгийн үнэлгээний дүн, ярилцлагад орох иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ажлын цагт багтаан цахим бүртгэлийн системээр болон бүртгүүлэгчийн цахим шуудангаар хүргүүлнэ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг тухайн орны Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Тухайн нэр дэвшигчийг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана. Засгийн газрын тэтгэлэгт сургалтын төлбөр ба амьжиргааны тэтгэлэг багтана. Бусад зардал (замын зардал, эрүүл мэндийн даатгал гэх мэт)-ыг суралцагч өөрөө хариуцна.
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sra 2017-11-01 01:39:38
    sn bnu 2018 ond tetgeleg zarlagdahu
  • Болороо 2016-09-01 17:47:37
    Сайн байна уу энэ жил бас тэтгэлэг зарлагдаx уу Казакстан улсын дэлгэрэнгүй мэдээлэл өгч тус болооч