Ангела Меркелийн нам ялагдав
Германд дүрвэгсдийн хүлээн авах шийдвэрийг Засгийн газар гаргаснаас хойшхи анхны орон нутгийн сонгууль гурван мужид зохион байгуулагдлаа.

Улмаар сонгуульд канцпер Ангела Меркелийн тэргүүлдэг “Христийн Ардчилсан холбоо” нам олон тооны дэмжигчдээ алдаж, дэмжигчдийнх нь хувь буурсан узүүлэлттэй байсан бол эсрэгээр дурвэгсдийн эсрэг хатуу боддого баримталдаг барууны үзэлт популист улс төрийн хүчний дэмжигчдийн хувь эрс өссөн үзүүлэлттэй байгаа нь энэ удаагийн сонгуулиас харагдаж байсныг ажиглагчид онцоллоо.

Сонгуулиар Ангела Меркелийн “Христийн Ардчилсан холбоо” нам хоёр мужид ялагдал хулээсэн байх бөгөөд баруун өмнөд этгээдийн Баден- Вюртемберг мужид гэхэд түүхэндээ хамгийн бага буюу 27 хувь хүрэхгүй саналыг авсан байжээ.

Тиймээс эрх баригч намын суудлаа ирэх сонгуулиар сөрөг хүчинд алдах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг энэ удаагийн сонгуулийн дүн харууллаа. Харин эсрэгээр Герман руу нэвтрэх хууль бус цагаачдын эсрэг цагдаа нар буудсан ч болно гэх зэргээр харгис мэдэгдлүүдийг хийж байсан Популист нам Ангела Меркелийн намаас хоёр дахин их дэмжлэг авсан байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.