Л.Суаресийн гурав дахь хазалт шуугиан тарьж байна
Өнгөрсөн шөнө хэсгийн сүүлийн тоглолтоо Италинй эсрэг хийсэн Уругвайн шигшээ багийн довтлогч Л.Суарес шуугиан дэгдээлээ. Тэрбээр эсрэг багийн хамгаалагч Жоржо Кьеллинигийн мөрнөөс хазсан юм. Түүний хувьд ийм үйлдэл урд нь хоёр ч удаа гаргаж байсан юм. Суарес өөрөө хазаагүй энэ бол бөмбөгний төлөөх тэмцэл байсан гэж хэлсэн ч Кьеллини өөр зүйлийг ярьж, түүнийг тамирчин хүнд баймгүй ёсзүйн алдаа гаргаж хазсан гэдгийг хэллээ. Тухайн үед шүүгч анзаараагүй бөгөөд тоглолтыг хэвийн үргэлжлүүлсэн. Харин тоглолтын дараа  Суаресийн хазаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан бөгөөд ФИФА арга хэмжээ авах эсэхээ шийдэх юм байна. Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл 24 тоглолтонд оролцуулахгүй бөгөөд хоёр жилээр эрхийг нь хасаж магадгүй юм байна.Дашрамд дуулгахад Суарес Премьер лигийн тоглолтын үеэр Челсигийн эсрэг тоглож байхдаа Б.Ивановичийн гарыг хазаж 10 тоглолтоор торгуулж байсан аж. Түүнчлэнэ өмнө нь ч гэсэн эсрэг багийнхаа тамирчинг хазаж байжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.