ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт  шашны агуулга байхгүй гэлээ
Сүүлийн өдрүүдэд   боловсролын салбарт шашны нөлөө орж, ЕБС-иудын сурах бичигт мүүний шашны агуулгатай материал орсон хэмээн иргэд  шүүмжлэх болсон. Тэгвэл энэ бүхний хариултыг өгөхөөр өнөөдөр Монголын 27 мянган багшийн  төлөөлөл, сурах бичиг зохиодог эрдэмтдийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. 

Тэд Монгол хэл, уран зохиолын  хичээлийн сурах бичгийн агуулгын талаар тодорхой тайлбар хэлээд, мүүний шашны агуулга орсон эсэхэд мөн тайлбар хийсэн юм. Энэ талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Хэл, нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг дараах зүйлийг ярилаа. "Сүүлийн дөрвөн жилд улс орон даяар бага, дунд боловсролын салбарт чанарын шинэчлэл, тэр дундаа хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бүх сургалтын хөтөлбөрүүд шинэчлэгдэж эхнээсээ ЕБС-иудад хэрэглэгдэж байгаа. Манай сургалтын хөтөлбөрийг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж боловсруулсан. Энэ багт доктор 15, ерөнхий боловсролын дунд сургуулийн багш нар, боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд гээд олон хүмүүс ажилласан юм. Хөтөлбөрийг боловсруулах удирдамж чиглэлийг яамнаас томилсон ажлын хэсэг, баг ажилладаг. Дунд сургуулийн хөтөлбөрт хийгдэж буй шинэчлэлийг улс төрийн асуудалтай холбож үзмээргүй байгаа юм. Аль ч Засгийн газрын үед эх хэлний боловсролыг сайжруулах үйл ажиллагааг хийж ирсэн уламжлалтай”  гэлээ. 

Харин мүүний шашны агуулга орсон эсэхийг тодруулахад тэд дуу нэгтэйгээр эрс үгүйсгэж, энэ яригдаад байгаа зүйлүүд Монголын боловсролын салбарт ажиллаж буй  мянга, мянган сурган хүмүүжүүлэгчдийн үйл хэргийг  үгүйсгэсэн үйлдэл болж байна гэлээ. 

Түүнчлэн боловсролын салбарын энэхүү шинэчлэлийг улс төртэй хутгаж байгаад багш нар харамсаж буйгаа энэ үеэр илэрхийлээд олон нийтийн сүлжээнд цацагдсан номны зургуудад тайлбар хийлээ.

Эдгээр номнуудыг судлаад үзэхээр 2014 онд н.Наранбаатар гэдэг хүний гарын авлага, брошурууд байжээ. Томчуудад зориулсан юмыг нь өнгө будгаар будчихаар хүүхдийнх гэж андуураад явчихсан байсан аж. Олон нийтийн сүлжээнд энэ бүхнийг дунд сургуулийн сурах бичигт байгаа юм шиг яриад байгаа. Гэтэл энэ бол хувь хүний хэвлүүлсэн гарын авлага бөгөөд үүнийг тухайн үед нь салбарын сайд нь хориглочихсон юм билээ хэмээн тэд онцлов.

Харин сурах бичигт улс төрийн агуулга байгаа эсэхэд олон хүнийг эргэлзэхэд хүргэсэн тавдугаар ангийн Монгол хэлний хичээлийн нэгэн даалгаврын өгөгдлийн талаар  “Энд байгаа хүмүүсээс сонгоод бич гэсэн даалгавар байгаа. Би зохиогчтой нь ярьсан. Ямар нэгэн санаа зорилго агуулаагүй, хэн нэгэн хүний талаар илтгэл тавих ёстой гээд жишээ болгож тавьсан болохоос биш энэ хүмүүсийг онцлоогүй гэж байсан. Зохиогчид нь АН-ын ч хүн биш. ЕБС-иудад насаараа ажилласан багш нар бий. Үүнийг санаатайгаар тавиагүй. Гэхдээ энэ бол бидэнд том сургамж болж байна” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санаа 2016-03-17 01:04:56
    Бага ангид 6настай оруулчихаад 6р ангийн хичээлийг 5жилд багтаасан. Стандартын талаар бага ангийн бүх багш нараас санал асуулга аваач болохгүй байна шүү дээ
  • сонин хачин 2016-03-16 15:02:48
    ХААИС-ийн ректор Т.Хэрүүга "Монголын түүх, соёл" хичээлийг гадаад хэлний тэнхимд харьяалуулах тушаал гаргажээ. Энэ МҮҮНий нөлөө мөн үү?
  • Багш нь 2016-03-16 09:50:04
    ЭЭ чааваасаа,энэ хэдэн гэр хорооллын мөнгө горьдож,МҮҮН дагасан халтар авгайчуудаар Монголын нялх үрсийн оюуныг хордуулах ч гэж дээ Гантөмөр гээч үхэж далд ормо...
  • ХАХХХБХХ 2016-03-16 04:17:49
    ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ СУРГАЛТЫГ РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН СУРГАГЧ КОМАРОВА ЯВУУЛСАН БӨГӨӨД БЕРНАРД ПЕРСИ ГЭДЭГ НОМЛОГЧИЙГ ИРҮҮЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙ...
  • багш 2016-03-16 00:07:24
    сурах бичигт шашны нөлөө гайгүй байх. харин алдаа бол бий. иргэний боловсролын сурах бичиг гэсэн чинь ес суртахууны унших бичиг гэжээ. сурах нь хаана байна вэ?
  • з 2016-03-15 13:16:46
    Зориуд зохион байгуулсан хурал гэдэг нь ойлгомжтой байна
  • Зочин 2016-03-15 09:54:23
    Их дээд сургуулийн үндсэн нэгжийг устгасан нь уламжлалыг үгүй хийсэн хэрэг. Энэ хоосон зайнд мүүн байтугай түүнээс ч харгис үзэл орж ирэх боломжтой.
  • м 2016-03-15 09:49:47
    Фэйсбүүкээр дүүрэн баримтууд тавигдаж, сурах бичгүүдийг шүүмжилж байхад энэ багш нар Насанбаяраа өмөөрөх гээд ядчих юмаа.
  • arai denduu doromjilj bgaa shuu.zailaach 2016-03-15 09:41:35
    buu hudal yri.etseg ehchuudiig teneg gej bodood bgaa ym uu . ur huuheded ni ymar nom uzuulj bgaag medehgui medrehgui eh etseg gej haa ch bhgui.
  • й 2016-03-15 08:20:23
    хэрвээ ямар асуудал байгаагүй бол ийм асуудал гаргахгүй байсан асуудалтай болохоор л ингэж байна гэмгүй юм шиг бигий худлаа ярь
  • hushvaa 2016-03-15 06:34:42
    uvsii garaltai heden bagsh nar bolovsroliin salbariig in geed duusgaad.
    • baruun aimgiihan 2016-03-16 00:43:49
      hovd uvs geed baruun aimgiihan haa saigui shurgaj orood har mor uldeehiimdaa