“Самсунг Си Ти”  санхүүжилтээ 100 хувь авч, оронд нь үндэсний компаниуд дампуурч байна
Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг 2010 онд баталж, төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, томоохон уул уурхайн ордуудыг ашиглах, тус ордуудаас бүтээгдэхүүн экспортлох зорилгоор нийт 5600 км төмөр замын сүлжээг 2013-2022 оны хооронд хэдэн үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн. Учир нь стратегийн чухал ордуудын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд одоо ашиглаж буй төмөр замаар хангалттай хэмжээнд тээвэрлэлт хийж чадахгүй, түүнчлэн манай улс ойрын 20 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хятадтай байгуулсан учраас төмөр замын шинэ гарцуудыг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. 

Иймд эхний ээлжид Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн зүгийн зургаан чиглэлд 1800 км урттай төмөр зам барих “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ. 

Ингээд төмөр замын бүтээн байгуулалт эхэлж, эхний ээлжийн санхүүжилтийг "Чингис" бондын хөрөнгөөс гаргаж, гүйцэтгэгч компанид 200 сая ам.долларыг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл "Шинэ төмөр зам" төслийн ерөнхий гүйцэтгэгч болох БНСУ-ын "Самсунг Си Ти" компанид ажлын гүйцэтгэлийг шилжүүлсэн гэсэн үг.

Тэгвэл энэ томоохон бүтээн байгуулалтад оролцсон бусад туслан гүцэтгэгч компаниуд эхнээсээ дампуурлын ирмэгт ирсэн талаараа мэдээллээ.Тодруулбал “Ухаа худаг – Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас дампуурахад хүрсэн талаараа мэдээлэл хийж байсан. Тэдгээр компаниуд БНСУ- ын “Самсунг Си Ти” компанийн туслан гүйцэтгэгчээр сонгогдон ул шорооны ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө авч чадаагүйн улмаас дээрх компаниудын 2000 гаруй ажилтан, ар гэрийнхэн нь цалин хөлсөө хүлээн хямралын байдалтай өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. 

Харин БНСУ- ын “Самсунг СТ" компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон байдаг ч тус компани туслан гүйцэтгэгчдийн  мөнгийг өгөхгүй явсаар байдлыг ийн хүндрүүлжээ.
 
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ гэгчийг байгуулан “Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын “Самсунг Си Ти” компани энэхүү ажилд шалгарсан байдаг. Улмаар“Эсто” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Бидний зам" ХХК, “Транскон” ХХК ... гэх мэт үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллараар хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг юм. Гэтэл үндэсний 13 компанитай нэгж метр куб ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу 5 ам доллараар хийж гүйцэтгэхээр гэрээлсэн “ын “Самсунг Си Ти” компани “Монголын төмөр зам" ТӨХК-тай 1 метр куб ул шорооны ажлыг 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ.

Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллараас БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид 57.3 сая ам долларын цэвэр ашиг оржээ. Харин үүнийг шударга нийгэмд бол ашиг биш “Гэрээний залилан” гэж нэрэлдэг хэмээн “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо хэллээ. 

“Самсунг Си Ти”” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая ам доллар, ашиг орлого 56 сая ам долларыг урьдчилсан авсны үндсэн дээр ул шорооны ажлаа эхлүүлсэн аж. 

Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112,6 тэрбум төгрөг буюу 56,2 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч “ын “Самсунг Си Ти” компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой “УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ" ЧИГЛЭЛИЙН 267 КМ ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ ажил нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч 1 см төмөр зам баригдаагүй байна. Энэ хугацаанд: Монгол Улсын Ерөнхийлөгч 2, Засгийнгазар 4, Зам тээврийн сайд 6,“МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зургаан удаа солигджээ.

Харин Монголчууд бид төмөр замын бүтээн байгуулалтад нийт 265.6 сая ам.доллар, 6.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр хуралд оролцогчид “Үндэсний 13 компани улс оронд нэн хэрэгтэй энэхүү бүтээн байгуулалтад ашиг хонжоог тэргүүнд тавьж оролцоогүй. Бид улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийх үүрэгтэй л гэж оролцсон гэтэл одоо гаргасан зардлаа ч нөхөж чадахгүйгээр хохироод байна. Өнөөдөр яагаад бүтээн байгуулалт хийдэг үндэсний компаниа Монголын төр засаг яам тэдний  харьяа төрийн өмчит улсын компаниуд хохироогоод байдаг ийм зэвүүн цаг ирсэнд үнэхээр харамсаж байна. Бид хэдийгээр Самсунг гэгдэх компанид туслан гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулж ажилласан ч Монголын төрд итгэж энэ бүтээн байгуулалтад оролцсон. Иймээс Монголын төрөөс зарласан бүтээн байгуулалтад оролцож хохирсон. Одоо хийгдээд байгаа “Газар шороо”-ны ажлыг 100 хувь хийсэн үндэсний 13 компанид санхүүжилтийг нэн яаралтай олгохыг Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-иас шаардаж байна” гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2016-03-31 04:49:48
    Battulgiin medliin buh uildver horongiig huraaj ulsiin orlogo bolgohiig shaardaj bna
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР 2016-03-31 03:11:35
    БОЛЬЁ ОО
  • иргэн 2016-03-30 07:07:57
    Баттулга гэж луйварчин ухаантэй царайтэй харагдах гээд ядчихсан
  • Иргэн 2016-03-30 04:36:39
    Ийм их мөнгө зарчаад төмөр зам байдаггүй ээ арай ч дээ жэнко гэдэг чинь эх оронч царайлсан жинхэнэ луйварчин байна ш дэн
  • zochin 2016-03-16 11:30:21
    tuslan guitsgegcheer shalgarahdaa bas ar urin haalgaar shalgarsan bhdaa, dandaa l bayjna gj yu bhwdee. amidral eejltei daraatai bdg ym.
  • Зочин 2016-03-16 02:50:40
    Та нар Монгол улсын ЗГ болон "МТЗ" ТӨХК-тай биш Самсунгтай гэрээ хийсэн юм бол тэр компанитайгаа л ярь, харин Самсунгтай гэрээ хийсэн "МТЗ" ТӨХК-тайгаа ЗГ н...
  • МЭДЭЭЖ 2016-03-16 02:41:53
    САМСУНГ МӨНГӨӨ 100 ХУВЬ АВЧ ТААРНА. ТЭГЖ БАЙЖ Л ГАРУУД МӨНГӨӨ АВНА.
  • 1111122223333 2016-03-16 00:51:18
    Jenco Battulgiin hiij bg ajil
  • цуж 2016-03-16 00:14:43
    Урвагчдыг цаазал