Б.Ганцэцэг: “ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ” хичээлийг хүүхдүүд  судлах дуртай
Ерөнхий Боловсролын Сургуулиудын Түүх, Нийгмийн ухаан, Иргэний боловсролын хичээлийн багш нар, сургалтын хөтөлбөрийн багийн эрдэмтэд өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

МУБИС-ийн их сургуулийн профессор Н.Түмэндэлгэр хэвлэлийн бага хурлын эхэнд нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр  “Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл байнга явагддаг. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үйл ажиллагаа 2012 оноос эхэлсэн. 

Миний бие нийгмийн ухааны хөтөлбөр ямар зорилготой, ямар онцлогтой, ямар шинэчлэл хийгдсэн бэ гэдэг талаар мэдээлэл хүргэе. Нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрт хүүхдийн сурах арга барилыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан.

Нийгмийн ухаан хичээл шинжлэн судлах арга барилыг эзэмшсэн, тохиолдол шинжлэх асуудал шийдвэрлэх чадвартай, биеэ даасан, олон ургальч үзэлтэй, ялгаатай эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж, түүн дээрээ өөрийн гэсэн үнэлэлт өгдөг, түүнээсээ шинээр мэдлэг бий болгож чадах сурагч, бие хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж үзэж болно. 

Дээрээс нь нийгмийн ухааны боловсролын дараагийн чухал онцлог нь тухайн нийгэмдээ хэрэгтэй байгаа эерэг үнэт зүйлсийг гишүүддээ төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр талаасаа бол яалт ч үгүй хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийн гол үнэт зүйлст чиглэсэн, энэ үнэт зүйлсийг хүүхдэд төлөвшүүлэх талаас сургалтын үйл ажиллагаа явагдаж байна” гэв. 

Сэтгүүлчдийн зүгээс сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй Мүүний шашны нөлөө боловсролын хөтөлбөрт шингэсэн, шингэх боломжтой эсэхийг тодруулсан юм. Мөн Иргэний боловсролын хичээлийн цаг, агуулгын талаар багш нар тайлбар хийлээ. 

Энэ талаар Боловсролын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Туяа “Бидний зүгээс хэлэхэд тийм боломж ердөө байхгүй. Өнөөдөр бидний өгч буй мэдээллийн зорилго бол анхан шатны эх сурвалжаас мэдээлэл өгөх. 

Та бүхэн ч гэсэн аливаа юмыг шинжлэн судлах хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан номнууд сургалтын хөтөлбөрт огт ашиглагддаггүй” гэсэн юм. 
 
ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ ХИЧЭЭЛИЙН ТАЛААР БАГА АНГИЙН БАГШ ЮУ ХЭЛЭВ?

 
Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1е ангийн багш Б.Ганцэцэг “Иргэний боловсрол хичээлээр багш нар хүүхдээ сонсдог. Мөн хүүхдүүд ярих чадварт суралцаж, өөрийгөө нээж чаддаг юм.

Багш нар бидэнд сурагчдаа илүү их сонсох цагийг бидэнд энэ хичээл олгож байгаа. Энэ хичээлийг зааж байгаадаа багш хүний хувьд, эх хүний хувьд баяртай байдаг. Яагаад гэхээр өөрчлөлт нь нүдэнд харагддаг юм. Зургаан настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нд бага зэргийн айдастай хичээлдээ ирдэг. Тэгвэл энэ хичээл орсноор хүүхдүүд өөрийгөө зөвөөр нээж байгаа нь мэдэгдээд байгаа. Ярих чадварт нь ч өөрчлөлт гардаг. 

Багш нарын хувьд өмнө нь математик гээд яваад байснаас биш төлөвшилд нь анхаардаггүй байсан. Тэгвэл энэ хичээл хүүхдэд төлөвшил өгдөг.  Та бүхэн хичээл дээр сууж үзэж болно.  Иргэний боловсролын хичээлийн ном багш, эцэг эх, сурагч гээд хэнд ч ойлгомжтой, ямар ч хүн ухаарлыг авахаар байдаг.

Хамгийн гол нь Иргэний боловсролын хичээл дээр багш нар хүүхдүүдээ сонсохын гайхамшгийг мэдэрдэг. Тиймдээ ч энэ хичээлийг багш нар орох дуртай, хүүхдүүд ч судлах дуртай" гэсэн юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТРОӨГ Г Ө 2016-04-08 04:27:34
    САЙДЫН ЗӨВЛӨХ БАТСҮХ ГЭГЧ ЗОРИУД САЙДЫГАА ӨМӨӨРСӨН ДҮР ҮЗҮҮЛЖ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ЭДЭЭ ҮНЭН ХЭРЭГТЭЙ ТЭР ХҮНИЙ ХИЙСЭН БАЛГААР САЙД НЬ ОДОО ОНИГООНД ОРЧЛОО
  • нарантуяа 2016-03-25 04:52:44
    "Иргэний боловсрол" хичээл нь хэрэгжилтийн багийн Батсүхийн ахласан сурах бичигэ. Сайдын зөвлөх гэдэг нэрээр асар муу сурах бичиг болсон.
  • 21 2016-03-24 09:16:13
    NEGENT ZAAGDSAN XICHEELIIG XEWEER ULDEEX XEREGTEI.
  • chimgee 2016-03-18 13:57:19
    Иргэний боловсрол гэж шал дэмий хичээл орж байгаа нь унэн шүү дээ. Бусад хичээлээр олгож байсан мэдлэгийг энэ хичээлд шингээсэн. Унших бичгийн хичээлийг оруул
  • Алтан Одод 2016-03-18 04:26:04
    • Эрүүл бие • Залуу нас • Гоо үзэсгэлэн • Чөлөөт бизнес • Байнгын ажлын байр • Нэмэлт орлого эд бүгдийг нэг дор цогцлоож, бие сэтгэлийн дотоод...
    • Алтан Одод 2016-03-18 04:26:50
      бие сэтгэлийн дотоод амар амгаланг мэдрэн өөрийгөө өөрөөр харахыг хүсвэл манайд хандана уу. Утас 94448429.
  • багш 2016-03-17 10:12:59
    Худлаа чалчихаа боль л доо. ялгаж чадна ш дээ монголчууд. Хэний даалгавраар ингээд байгаа юм бэ. Нэг л их өмөөрсөн хүмүүс
  • нараа 2016-03-17 09:17:25
    уран зохиолын хичээлийг бүр ч илүү сонирхдог
  • хэрэггүй 2016-03-17 05:59:41
    2-р ангийн иргэний боловсрол хичээл тараад компьютер тоглоомын газар очоод ч гэж бх шиг юу ч мэдэхгүй хүүхдэд тийм газар очиж болох тухай заагаад бгаа юмуу
  • зочин 1 2016-03-17 05:57:38
    багш нараа та нар 7- ангийн уран зохиолд байгаа гэрийн болон сэвлэгний ерөөлд байгаа архийг магтсан мөрүүдийг өөрсдөө харж үзсэн юмуу