Хөшигтийн хөндийд газар эзэмшүүлэхгүй байхыг үүрэг болголоо
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн 1200 га газарт Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт өрнөж байна. Шинэ нисэх буудлын орчимд дагуул хот, түүний дэд бүтцийг төлөвлөх шаардлагатай болсноос Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авсны дотор Сэргэлэн сумын Засаг даргын шийдвэрээр нисэх буудлын бүтээн байгуулалтад олгосон 1200 га газар багтаж байгаа юм.  
 
Тусгай хэрэгцээнд авсан талбай нь байрлалын хувьд хойд хэсгээрээ уулархаг бүсийг хамарч, нисэх буудлын урд хэсгээр дуусаж байгаа нь тэгш, ашигтай талбайг бүрэн хамраагүй тул ирээдүйн төлөвлөлтийг тооцон газрыг нөөцлөх, холимог тээврийн ложистик төв, Богд хан төмөр замын төсөл зэрэг харилцан уялдаатай хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд газрын асуудлаар маргаан үүсэх магадлалтай юм.
 
Иймд Хөшигийн хөндийн 12084.9 газрын солбилцлын цэгийг өөрчилж, улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Төв аймгийн Засаг даргад үүрэг болголоо.  Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт даалгалаа.  

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-03-19 10:10:36
    Хөшигтын хөндий биш Хөшигийн хөндийг гэдэг юм. Сэргэлэн сумын арын баруунааас зүүн тийш хөндлөн тогтсон намхан уулсыг "Хөшиг " гэдэг юм. ОУ нисэх буудал барь...
    202.179.11.58
    Мэдэгдсэн Хариулах
  • ehelsen 2016-03-19 02:58:00
    odoo tuv aimgiin dargaasaa avahuulaad tanil taltai bolgon boloogui Bayanselnege avgai hurtel gazrin naimaa ali hediinee hiigeed ehelsen baigaa.
    211.101.61.249
    Мэдэгдсэн Хариулах
  • ыалом 2016-03-19 02:40:44
    яагаад ямар ч хамаагүй гадаадын улсын нисэх буудлын зураг тавьчихсан юм бэ? тэнэг юмуу хаашаа юм.
    202.126.91.96
    Мэдэгдсэн Хариулах
  • lll 2016-03-19 02:22:29
    dvvrwn zar baidiiishdee
    103.229.121.81
    Мэдэгдсэн Хариулах