Ц.Элбэгдорж: Казах иргэд маань Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд өдөр, шөнө тэнцэх өдрөөр казах түмэн Наурызын баяр, хаврын баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Наурызын баярт зориулсан “Домборын эгшиг-2016” урлагийн тоглолт  Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урлагийн тоглолтод хүрэлцэн ирэгсэд болон казах түмэнд хандаж хэлсэн үгэндээ “Сайн байцгаана уу. Ассалейм алейкум.Та бүхэндээ хаврын баяр, Наурызын баяраар эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Баяр хүргэе.

Уудам Монгол орны маань өнцөг булан бүрт суугаа ард иргэддээ болон казах түмэндээ, энэ баярыг угтан тэмдэглэхээр зэхэж байгаа казах иргэддээ хамгийн сайн сайхныг хүсье. Энэ бол манай улсад өргөнөөр тэмдэглэдэг, олон жил казах иргэд маань онцгойлон тэмдэглэж ирсэн сайхан баяр юм. Бид баярынхаа үеэр тухайн жилдээ гаргасан ололт амжилт, сайн сайхан зүйлээ ярилцдаг. Ахмад азай буурлуудаа хүндэтгэж золгодог сайхан уламжлалтай. Мөн манай казах иргэдийн төлөөлөл, залуучуудын төлөөллөөс бэлдсэн сайхан тоглолтыг СТӨ-д зохион байгуулдаг уламжлал тогтоод удаж байгаа.

Казах түмний маань олонхи нь амьдарч байгаа Баян-Өлгий аймгаас сүүлийн үед сайн мэдээнүүд ирж байна. Сүүлийн 3 жилд Баян-Өлгий аймгийн ДНБ 150 гаруй хувиар өсч нэмэгдсэн. Жил тутам бараг тал хувиар тус аймагт бий болж байгаа баялаг нэмэгдсэн гэсэн сайхан мэдээ ҮСХ-ны мэдээнд байгааг хараад би хувьдаа туйлын бахархалтай байсан. Мөн 5000 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Мэдээж тэнд ажилгүй, хүндрэлтэй, асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай олон хүн байгаа. Гэхдээ ажлын байр бий болсон нь маш сайн мэдээ байгаа юм.

Хөдөө орон нутаг, аймгуудад орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хуваарилагддаг болсноос хойш манай аймаг, сумууд бүтээн байгуулалт хийж байна. Энэ дотроос Баян-Өлгий аймаг, түүний олон сумын ард иргэд бас энэ бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, тэндээ өөрсдөө санхүү, асуудлаа шийдэж байгаа. Олон орон сууц баригдаж, олон бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэсэн сайн мэдээ ирсэн. Тодорхой чиглэлүүдэд шинээр зам барих үйл ажиллагаа эхэлж байгаа гэсэн сайн мэдээнүүд байгаа. Энэ сайн мэдээнүүдийг та бүхэнд дуулгаж, хөдөлмөрч хичээнгүй нийт иргэддээ, казах түмэндээ дахин ажлын өндөр амжилт хүсье.

Өнөөдөр бас цэргийн баярын өдөр таарч байна. Улс орон даяар цэргийн баярыг тэмдэглэж байгаа. Би хугацаат цэргийн албанд татагдаж тангараг өргөж явсан хүн. ЗХУ гэж байхад Цэргийн дээд сургуульд 5 жил суралцаж төгссөн. Цэргийн байгууллагад ажиллаж байсан бэлтгэл офицер хүн байгаа юм. Ийм учраас Монголын ард түмэн эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөсан эр цэргүүддээ баярлалаа гэж хэлэх ёстой. Тэр хүмүүсээ хайрлаж явах ёстой. Нийт ард иргэддээ цэргийн баярын мэнд дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Цэргийн баяр гэхээр манайхан зэвсэгт хүчний баяр гэж ойлгодог. Мэдээж дээрээс нь бүх цаг үед дархан хилээ манаж байгаа Хилийн цэргийн баяр, нийгмийн хэвийн үйл ажиллагааг сахиулж, хууль сахиулж байгаа Цагдаагийн байгууллагын баяр, далд фронтод ажиллаж улсын аюулгүй байдлыг хангаж явдаг Аюулгүй байдлын байгууллагын баяр, хэцүү хүнд цаг бүхэнд байнга бэлэн байж зүтгэж ажилладаг Онцгой байдлынхны баяр, ШШБЕГ гээд маш олон газар ажилладаг бүх хүмүүсийн баяр байгаа юм. Түүнээс гадна Монгол Улсаас хилийн чинадад үүрэг гүйцэтгэж байгаа Энхийг сахиулагчдын баяр давхар болж байгаа. Үүрэг хүлээлгээд, эх орны нэрийн өмнөөс даалгавар өгөөд гаргахад “Мэдлээ, гүйцэтгэе” гэж хэлээд гардаг ийм л тангарагтай улсууд. Үүрэг хүлээсэн цаг дор үгүй гэж хэлэх эрхгүй улсууд байдаг. Эх орноо хайрлая гэвэл эр цэргээ хайрлах ёстой гэж би хэлдэг. Цэргийн баярын мэндийг дахин хүргэж, цэргийн албан хаагчид, тэдний гэр бүл, ойр дотнын хүмүүст аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Ийм баярууд давхацсан сайхан өдөр Наурызын баярын үйл ажиллагаа улсын маань нийслэлд эхэлж байна. Манай казах иргэд Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байгааг хэлье. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

“Улыс он болсын, ак мол болсын” гэдэг үгийг давтан хэлье. Баярлалаа” гэлээ.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-03-20 08:29:11
    Bulai min ard olniihoo umnu garaa aldlaad dandaa saihan bolno gej yarisaar tvm olon min shuhurch bna zahiin ailuudaar ta uuruu yavaad vzdee iim l niigemiig bvte...
    202.70.46.214
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-03-19 15:22:25
    Хэлсэн үг нь гол асуудлаасаа гажсан, сүүлд нь Манай казах иргэд Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх үүд хаалга нээгдэж байгааг хэлье. гэж шоуджээ. Сулхан
    122.201.24.143
    Мэдэгдсэн Хариулах
  • харх 2016-03-19 04:34:17
    Хаашаа юм бэ? Өмнө нь тэр хаалга хаалттай байсан юм уу. Е рөнхийлөгчдөө Мүүний баяр тэмдэглэж байхыг санал болгож бна. Үүд хаалгыг нь нээж өгнө үү
    172.58.137.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Kazah 2016-03-19 02:56:01
    Kazahuud bayaraa temdegleh erhgui baisan yum uu. Temdegleed l irsen hoishid ch temdegledgeeree temdegleed l yavna. Show hiihee boli. Yarih yum n olddoggui yum u...
    211.101.61.249
    Мэдэгдсэн Хариулах