Монгол хүн сансарт ниссэн өдөр
Гуравдугаар сарын 22 буюу өнөөдөр Монгол хүн анх сансарт ниссэн өдөр. 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр ЗХУ-ын хоёр удаагийн баатар, нисгэгч Владимер Жанибеков, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт нисч, түүхэнд  тэмдэглэгдэн үлдсэн юм. 

Энэ үед Владимер Жанибеков 39 настай туршлагатай нисгэгч байсан бол Ж.Гүррагчаа дөнгөж 20 гарсан залуу байлаа. 

Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан аж. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. 

1981 оны тэр өдрүүдийг Монголын ард түмэн сансарт ниссэн хүүгийнхээ төлөө санаа зовнин, бас бахархан өнгөрүүлснээ мартаагүй. Тэгвэл энэ жил тэр түүхэн өдрийн 35 жилийн ой тохиож байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • М.Сэлэнгэ 2016-10-10 07:56:18
    маш муухай
  • дэлгэрбаяр 2016-03-23 00:52:13
    энэ бол түүхэнд үлдэх гайхамшиг, Монгол хүн сансарт ниссэн энэхүү түүхт өдрийг төр, засаг өндөр дээд хэмжээнд тэмдэглэх хэрэгтэй, Нэг л дуу чимээгүй байх юм,
  • МОНГОЛЧУУД БИДНИЙ ТҮҮХЭН БАХАРХАЛТ ӨДӨР 2016-03-22 10:32:05
    1981.03.22-НЫ ЭНЭ ӨДӨР БОЛ МОНГОЛЧУУД БИДНИЙ БАХАРХАЖ ЯВАХ ТҮҮХЭН ӨДӨР ЮМ. ХОЙЧ ҮЕИЙН ЗАЛУУСДАА ЭНЭ ӨДРИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ САЙН ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА...
  • зочин 2016-03-22 03:54:25
    энэ бол түүхэнд үлдэх гайхамшиг, Монгол хүн сансарт ниссэн энэхүү түүхт өдрийг төр, засаг өндөр дээд хэмжээнд тэмдэглэх хэрэгтэй, Нэг л дуу чимээгүй байх юм, 19...
    • tur zasag 2016-03-22 08:54:31
      tur zasag l geh. tur zasag haashaa yum yum bolgoniig awch yawah yotoi yumu? Irged sanaachlagaaraa hiij bolno shde. yadaj chi loozon bariad zogsson bol ondoo shd...
  • ЗОчин 2016-03-22 03:00:19
    Энэ бол Монголчуудын нэг бахархах залуу хойч үед үлгэр дууриал болох тэмдэглэлт үйл явдал юм шүү. Сансрын нисгэгч ах нартаа баярын мэнд хүргэе.