Баялаг бүтээгчдээ ''ногоон паспорт''-той болгох МАН-ын бүлгийн санал дэмжигдлээ
Засгийн газраас өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр МАН-ын бүлгээс гаргасан санал дэмжигдлээ.

Уг тогтоолын төсөлд тусгагдсан 23 арга хэмжээний нэг болох "Хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох" тухай заалтыг дотоодын баялаг бүтээгчдэд илүү ашигтай байдлаар томъёолох талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санал гаргасан юм.

Өөрөөр хэлбэл, "Дотоодын аж ахуйн нэгж, компанийн захирлуудад албан паспорт буюу бидний нэрлэж заншсанаар ногоон паспорт олгох замаар гаднаас хөрөнгө технологи оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн агуулгыг нэмж оруулах санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эсвэл.......... 2014-05-29 01:38:24
    баярцогтыгоо шүүгээч ээ. эсвэл болгох гээд байна уу. эсвэл дээд өгь еөө