УИХ-ын дэд дарга Л.Цогийн албан тушаал Шударга ёс эвсэлд үлдэнэ
МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны албаны дарга Г.Давааням тэргүүтэй хүмүүс  мэдээлэл хийж, намынхаа эсрэг дуугарсан Г.Шийлэгдамба, Л.Цог, Ш.Дашдондог гэсэн гишүүдийн талаар ямар шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Хандиваар шантааж хийж болохгүй, С.Дашдондог оо

МАХН-ын гишүүн Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга асан С.Дашдондог, УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Л.Цог нар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН-ын эсрэг гүтгэлгийн шинжтэй таагүй мэдээллүүд цацаж байна.

С.Дашдондог намд зохих хандив тусламж үзүүлж ирсэнийг намын санхүүд зохих баримтын дагуу бүртгэж авсан.Бид түүнийг намын гишүүнийхээ ухамсраар сайн дураараа намаа санхүүжүүлэхэд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж байна гэж ойлгон хариуцлагатай алба хашуулж байв.Гэтэл С.Дашдондог зөвхөн ажил албан тушаал авах, ахихын тулд “Авилга” өгч байжээ гэж ойлгоход түүний гаргаж буй ёс зүйгүй ааш авир хүргэж байна.

С.Дашдондог МАХН-д 540 сая төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа бололтой. Тэр би УИХ-ын сонгуульд нэр дэвшиж 400 сая төгрөг зарцуулсан гэж Булган аймгийн намын хурал дээр олонтоо хэлж байсаныг намын гишүүд гэрчилнэ. Эндээс үзэхэд 400 сая төгрөг нь өөрийнхөө төлөө сонгуульд зарцуулжээ.

С.Дашдондог төрийн албанаас чөлөөлөгдөөд 2015 онд өөрийн хүсэлтээр Булган аймгийн намын дарга болсон. Ингэхдээ намын дүрэм ноцтой зөрчсөн байсныг анхааруулж дүрмийн дагуу хурлаа хийж алдаагаа залруулах зөвлөгөөг Хяналт Ёс Зүйн хороо өгч байсан. Аймгийн намын даргын хувьд С.Дашдондог намын дүрэм сайтар судалж мэдсэн хүний нэг.

Манай намын дүрмийн 21-р зүйл намын анхан, дунд шатны байгууллагын эрх үүргийг тодорхойлсон байдаг бол  21.1.12-т Санхүүгийн хувьд бие даан ажиллахыг эрмэлзэх, намын санхүүг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх гэсэн заалт бий. Бид Дашдондогийг дүрмийн энэ заалтын дагуу аймгийн намаа санхүүжүүлж, намд хандив тусламж үзүүлж байна хэмээн ойлгож байсан.

Гэтэл өөрийнх нь хэлж ярьж байгаагаар намын даргатай үл ойлголцсоноос болж гоморхон хувийн эрх ашгаа намын эрх ашгаас дээгүүр тавин шантаажлан намд өгсөн хандив тусламжаа нэхэж буй нь улс төрийн намын тухай хуулийн 18.3-т “Намд хандив өгсөний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж ёс зүйн ноцтой зөрчил гаргаж байгааг буруушаан зэмлээд өөрийн гаргасан алдаандаа дүгнэлт хийн намын хамт олноос албан ёсоор уучлал хүсэхийг намын дүрмийн дагуу шаардаж байна гэв.


УИХ-ын дэд даргыг МҮАН-ын талд шилжүүлэх саналыг Л.Цог эсэргүүцэж байжээ
Харин Л.Цогийн тухайд Н.Энхбаяр гэдэг хүний дэмжлэгээр гарч ирсэн Л.Цог өөрийн хүёээр гарсан юм шиг эрдэж байгаа нь ичмээр. Түүнийг МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн намын бүлэг УИХ-ын дэд даргын албанд нэр дэвшүүлсэн. УИХ-ын дэд дарга болсноосоо хойш ааш зан хувирч намын ажилд оролцохоо больж намын бүлгийн шийдвэрийн эсрэг зогсож элдэв мэдэгдэл бие даан хийх болсон. Аль ч намын бүлгийн гишүүд цөөнх нь олонхдоо захирагдан олонх нь цөөнхөө хүндэтгэн хамтын зарчмаар шийдвэрээ гаргаж намын бодлого эв нэгдлээ хамгаалж ирлээ. Түүний ажлын өрөөнөөс МАХН, АН-тай хийх гэрээний төсөл алдагдаж хэвлэл мэдээллээр цацагдаж намын эрх ашигт хохирол учруулж байв. Энэ мэт олон зөрчил дутагдлыг ажиглаж байсан Орхон аймгийн зарим сонгогчид МАХН-ын гишүүд, дэмжигчид 2014 онд Л.Цогийг сонгогч олны итгэл даахгүй байна гэж үзээд огцруулах санал гаргаж гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлж байсныг намын зүгээс УИХ-ын гишүүнийг огцруулах эргүүлэн татах хууль зүйн үндэс байхгүй гэж тайлбарлан зогсоож Л.Цогт тухайн болсон үйл явдлыг хэлж, сануулж, зөвлөж байсан. Л.Цог “би сонгогчидтойгоо уулзаж санаа бодлыг сонсож байгаа, цөөн тооны хүмүүс миний эсрэг байгааг би ойлгож байна. Тэдэнтэй ойлголцоно гэх тайлбар амаар өгч байв.Л.Цог намын дэд дарга болъё, УИХ-дэд дарга, намын дэд дарга хоёрыг хослуулан намдаа илүү сайн үйлчилье” гэсэн агуулгатай саналыг намын даргад тавьснаар барахгүй дарга давхар дээл өмсүүлээгүй учир сэтгэлдээ гоморхол тээж явсаных уу манай намын түрээсээр сууж буй байрыг худалдсан өөрөө хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан гадаадын компанийн эздийн хууль бус нэхэмжлэлийн талд ашигтай мэдүүлэг өгч Н.Энхбаяр даргыг 1 сая долларын хилс хэрэгт хутгасан хүн бол Л.Цог.

Би нам байгуулж байгаа манай намд орооч хамтраад ажиллая гэж манай намын удирдах ажилтанд санал тавьж байсан хүн бол Л.Цог. Энэ бол намыг хагалан бутаргах удирдлага хооронд яс хаях аш ноцтой үйлдэл. Л.Цог намын бүлэгтэйгээ эв нэгдэлтэй ажилласан бол зохих үр дүн гарах байсан. Засгийн газрыг огцруулах замаар биш ойлголцол итгэлцлийн замаар мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломж бүрдэх байсан.

Манай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хангалттай суудалтай байсан уу гэдгийг ч бодох учиртай. Намын эрх ашгийн үүднээс УИХ-ын дэд даргыг МҮАН-ын талд шилжүүлэх саналыг бүх талаар эсэргүүцэн өмчилж байсан нь намын эрх ашгийг өөрийн эрх ашиг нэр хүндээс доогуур тавьж ирсэний илрэл. Одоо эвслээс гарсан учир УИХ-ын дэд даргын албан тушаал Шударга ёс эвсэлд хадгалагдан үлдэх болно хэмээн мэдэгдлээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-03-23 11:25:26
    цог гэдэг хүн чинь ийм хүн байжээ.
    202.179.25.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Л. Цог 2016-03-23 10:25:44
    Намайг ерөнхий сайд болгохгүй нь тодорхой болсон тул би өөрийн сонголтоо хийж байна.
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах