Хүний аминд хүрсэн “Макс”-ын барилгаас хөөсөнцөр уналаа
Эрдэнэт хүний амь насыг авч одсон “Макс өргөө” компанийн барьж буй барилгаас олон хүн эмээх боллоо. Учир нь энэ оны нэгдүгээр сард тус барилгын тулгуур төмөр унаснаас болж замын хөдөлгөөнд оролцож байсан жолоочийн амь насыг хохироосон хэрэг гарсныг хүн бүхэн санаж байгаа.

Хэдийгээр тус компанийн эзэд талийгаачийн ар гэрээс уучлалт гуйсан ч эл барилга дахин олон хүний амь насыг авч одоход бэлэн байна. Тухайлбал өнгөрсөн пүрэв гарагт ширүүн аадар борооны үеэр тус барилгаас замын хөдөлгөөнд оролцож байсан авто машинуудын дээрээс хөөсөнцөр унасан дүр зургийг олон хүн бидэнд илгээсэн юм.

Тус газрын ойролцоо замын хөдөлгөөнд оролцохоос айж байна

Эх сурвалж O-гийн мэдээлж буйгаар “Уг хөөсөнцөр хоёр кг гаруй жинтэй бөгөөд өндрөөс унаж ирэх үйл явц нь асар хурдтай. Хэрвээ хөөсөнцөр биш төмөр байсан бол хэд хэдэн машины оройг цөмлөж дахин хүний аминд хүрэх байсныг үгүйсгэхгүй. Тухайн өдөр маш их бороо орж зам их түгжрээтэй жолооч нар хойно хойноосоо аажуухан гэлдэрч байсан. Тийм олон машинууд эгнээд бүгд хөдөлгөөнд оролцож байхад хөөсөнцөр газарт хүчтэй унахдаа замаар нэг тарж бутарч байсан. Тэгэхээр тэрхүү хөөсөнцөр 22 давхар барилгаас унаж байна гээд бодохоор дор хаяж 20-30 метрийн өндрөөс хүчтэй унасны улмаас хөөсөнцөр задарч, бутарч байгаа юм.

Одоо эл барилгын доогуур битгий хэл түүний ойролцоо замын хөдөлгөөнд оролцохоос ч айх боллоо. Ер нь энэ барилгыг хууль бусаар баригдаж байгаа барилга гэж хэлэхээс өөр үг алга. Та нар боддоо. Хэрвээ жирийн нэг мөнгөгүй “баагий” хүний амь нас хөнөөсөн бол аль хэдийн аавынд орсон байгаа.
Гэтэл бүхэл бүтэн халуун амьтай хэзээ үхэхээ ч мэдэхгүй явсан залуу өнөөдөр үхсэний хохь болоод байгаа биз дээ.

Тиймээс холбогдох албаны хүмүүс ам хамраа мөнгөөр арчуулахгүйхэн шиг иргэдээ бодсон шийдвэр гаргавал яасан юм бэ гэж хэлмээр байна.

Талийгаач залуу энэ хорвоогоос зуурдаар яваад бүтэн таван сар болж байна. Тэгэхэд тус барилгын ямар эзэнд хариуцлага тооцсон юм бэ. Би лав тийм эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцсон гэж сонсоогүй.

Тиймээс энэ барилгын ажлыг дахин яаралтай зогсоож хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам болон гаднах фасадны бэхэлгээг маш өндөр хийж, хаалт хамгаалалтуудыг барилгын стандартын дагуу болгох хэрэгтэй байна.

Азаар тухайн үед бид энэхүү зургийг баримт болгож авсан нь бодит байдлыг олон нийтэд хүргэж байгаа нь энэ юм. Өмнө нь төмөр унасан, одоо харин хөөсөнцөр, дараа нь барилга тэр чигтээ нурж унах уу гэдгийг л тус барилгын эздээс асуувал зохилтой” гэв.

Өнөөдөр барилгын салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын дүрмийг хангаж ажиллаагүйн улмаас маш олон хүн амь насаа алдах болсон нь гашуун үнэн. Зүгээр нэг замаар явж байсан хүн хууль завхаруулагчдын буруугаас болж нас барж байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйлийн нэг. Хаанаас юу унаад ороод ирэх бол гэсэн айдас түгшүүр хүн болгоны сэтгэхүйд суучихсан.

Энэ нь Монгол Улсад амьд явах баталгаа алга болсны нэг жишээ. “Макс өргөө” компанийн эзэд өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтаас ирүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөмжтэй танилцаад хэрэгжүүлсэн бол хүний амь нас эрсдэхгүй байх бүрэн боломж байсан. Даанч тэд “Болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах тухай” 18 заалт бүхий зөвлөмжийг үл ойшоосон учраас өнөөдөр бас л ийнхүү хоёр килограмм гаруй жинтэй хөөсөнцөр хөдөлгөөнд оролцож байсан авто машинуудын дээрээс уналаа.

Тиймээс холбогдох албаны хүмүүс болон МХЕГ-ын улсын байцаагч нар тус барилгад дахин хяналт шалгалт хийж иргэдээ гарч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэх нь зөв болов уу.

Энэ бүхний эцэст хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй нэгэн компанийн талд шийдвэр гаргасаар байтал ард иргэд чинь золгүй үхлээр нөгөө ертөнцөд одсоор байх нь байна шүү, албаныхаан.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2014-06-26 13:59:08
    энэ бариад байгаа барилгууд 2 баллын хүчтэй газар хөдлөлтийг даахгүй нурна гэж нэгэн их мэдэгч бүлтэрч байна лээ...Гэхдээ л бодох л асуудал...Манай улсад зуурдаар нас баралт маш өндөр үзүүлэлттэй байна.Манай удирдлагууд ер тоохгүй юм.Хэнд хандах вэ?НҮБ-д
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • хөөсөнцөр 2014-06-26 08:00:19
    өндөр хөөсөнцөр барилгаа гэж хэр бат бөх болдог юм бол
    124.41.67.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Tod 2014-06-26 02:37:12
    gadniihan saindaa ch bituu huchilttai baridag bish bhoo, olon jiliin turshlagaas l tiim bolson, hezee mgl neg uhaarah um b de?
    49.0.129.172
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2014-06-26 01:12:24
    Max Ganbaatarig shorond hataaaa
    122.201.27.244
    Мэдэгдсэн Хариулах
    • үл атаархагч 2014-06-26 03:23:41
      яасан ч атаач юм бэ дээ.
      202.131.235.138
      Мэдэгдсэн Хариулах