Элсэлтийн шалгалтын босго оноог тогтоожээ
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын босго оноог 400 байхаар тогтоожээ.

Өөрөөр хэлбэл элсэлтийн оноо доод тал нь 400 байх бөгөөд түүнээс дээш хэд байхыг их, дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм байна.Яамны зүгээс ийнхүү босго оноог тогтоож өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

Уг тушаалаар их, дээд сургуулиуд өөрсдийн босго оноогоо 400 буюу түүнээс дээш байхаар тогтоож нээлттэй, ил тод мэдээлэхийг их, дээд сургууль, коллежийн захирлуудад үүрэг болгосон байна.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.