Луис Суарес  24 тоглолтоор торгуулсан ч лигийн тэмцээнүүдэд оролцож болно
ДАШТ-ний хэсгийн сүүлийн тоглолтоо Италийн багийн эсрэг хийхдээ өрсөлдөгч багийн хамгаалагч Ж.Киллинигийн мөрнөөс хазсан хэмээн шүүмжлүүлээд байгаа Л.Суаресийн энэхүү үйлдлийг ФИФА шалгаж байгаа билээ. Хэрэв түүний хүн хазсан нь нотлогдвол тэрбээр 24 тоглолтонд оролцохгүй аль эсвэл хоёр жилээр хөлбөмбөг тоглох эрэхээ хасуулах юм. Гэхдээ энэ нь ФИФА-гийн зохион байгуулдаг олон улсын тэмцээнд үйлчлэх юм байна. Харин түүний хувьд лигийн тэмцээнүүдэд орж болно гэсэн үг. Одоогоор Л.Суарес Английн Премьер лигт  Ливерпүүл клубт тоглодог юм. Гэхдээ ДАШТ-ний дараа Испанийн Барселона клуб руу явах сураг дуулдаад байгаа билээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.