Батлан хамгаалахын сайд байхаас балгаа тарьсан М.Сономпил
Эрчим хүчний сайд асан М.Сономпил УИХ-д хоёр удаа сонгогдсон. Одоо УИХ-ын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдлын байнгын хорооны даргын албан тушаалыг хашиж байна. Түүний хувьд гурав дахь удаагаа УИХ-д нэр дэвших магадлалтай гишүүдийн нэг.

Түүний улс төрийн гараа  2004 оноос эхлэлтэй. Тэрбээр Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болон сонгогдож, тухайн үедээ Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан. Анх нэрийг дэвшүүлж байсан АН-аасаа урваж, шинэ нам байгуулж ч байсан. Бас л туйлбаргүй нэгэн.

Тодруулбал,Н.Батцэрэг, М.Энхсайхан нартай хамтран МҮАН-ыг байгуулж байсан. 2004 онд АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-д "Шударга ёс" эвслийн төлөөлөл болж, намын жагсаалтаар орж ирсэн.
Түүний намтрыг сөхвөл ачигч, ганзагын наймаачин, жуулчдын ахлагч, баарны эзэн, компаний менежер, захирал, УИХ-ын гишүүн, хоёр дахь удаа сайд болсон гээд олон гуншин түүнийг дагах аж.

Түүний хувьд 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн ч 14 настайгаасаа Дархан хотын уугуул иргэн болж, 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ.
Ажил мэргэжлээс нь сонирхуулбал,  1988-1991 онд Ардын армийн ангид салааны захирагч, техникийн орлогч, 1991-1995 онд "Залуу Монгол" ХХК-д менежер, захирал, 1995-2004 онд "Залуу Монгол" Корпорацийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.

Түүний "Залуу Монгол" корпораци нь "Чингис" шар айргаараа алдартай бөгөөд "Монте Карло", "Магна" зэрэг тамхинуудыг Монголд оруулж ирж байсан. Энэ утгаараа тэрбээр пиво, тамхины бизнесээрээ олонд танигдсан нэгэн ажээ.  Мөн УИХ-ын гишүүнийг найман жил хийсэн, засгийн газарт Батлан хамгаалах болон Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан.

Улс төрд орсон цагаас эхлэн томчуудыг тойрдоггүй “мөнгө идсэн уусан”гэх асуудлууд ч Батлан хамгаалахын сайдын албыг хаших үеэс эхлэлтэй. Тэр үеэс л түүнтэй холбоотой элдэв асуудал шил шилээ даран гарах болсон.
Тухайлбал, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед яамны нэг онгоц сүйрсэн бөгөөд үүнийг түүнтэй холбон тайлбарладаг. Үүгээр зогсохгүй БХЯ-ны мэдэлд байдаг Барилгын 182, 022-р ангиудыг дур мэдэн зарж, мөнгөөр Дархан дахь хувийн компаниа санхүүжүүлсэн хэмээн тухайн үедээ шуугицгааж байсан.

Үүнээс гадна түүний сонирхдог хобби, албан тушаалын асуудалд ороход ч нөлөөлсөн гэдэг. Тэрбээр машинд нугасгүй нэгэн бөгөөд баячуудын нэгэн адил түүнд үнэтэй автомашин олон байдаг. Мөн машины уралдааныг мөнгө хайрлахгvй ивээн тэтгэж өөрөө хүртэл биеэрээ оролцдог гэдэг. Түүний энэ хобби хэрээс хэтэрч БХЯ-ны сайд байхдаа Онцгой байдлын газар ашиглагдаж байсан Хаммер жипийг өөрийнхөө яамны 37 машинаар сольсон гэх мэдээлэл ч байдаг.

Үүнээс гадна нэг удаа Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан ОХУ-д очоод казино тоглон нэг орой л 850 доллар доллар салхинд хийсгэж байсан гэдэг. Төрийн хамгаалалтын хувцасыг солих нэрээр ойрын хүндээ тендерийг өгч чамгүй их мөнгө "унагаасан" хэмээн хэвлэлээр ч бичигдэж байв.  Мөн Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүдэд олгогддог нормын хувцасаар бизнес хийсэн, Иракт алба хаасан гэрээт цэргүүдэд олгогддог гутал хувцас хэрэглэл зэрэг нормын хоёр ээлжийн хувцасны нэг ээлжийнхийг нь сэмээрхэн Монгол руу явуулчихдаг байсан гэх мэтээр түүний улс төрийн замналаас сонирхвол хар бараан мэдээлэл олон ажээ.

Тэгвэл эрхэм сайд маань  УИХ-д нэр дэвшихдээ өөрийн тойрогт сонгуулийн пи араа эхэлж багийн засаг дарга нарт тал засч, гарыг нь хүндрүүлж байгаа нь энэ гээд ажилдаггvй хуучин компьютер тарааж нүдний булай болсон гэх мэдээлэл бас байна. Гэхдээ түүнийг Дарханы Хонгорчуудын хордсон талаар шуугианыг анх дэгдээсэн хүн гэх юм билээ.
Тэрбээр 2012 оны сонгуулиар УИХ-д орон ажиллаж байхдаа Эрчим хүчний сайдаар томилогдсон. Энэ нь Н.Алтанхуягийн засгийн газар буюу Шинэчлэлийн засгийн газрын үед хамаарна. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар унахтай зэрэгцэн тэрбээр сайдын албан тушаалаасаа буусан.

Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн хуулин төсөл саанчилж байжээ. Тухайлбал,  Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төсөл,  Гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл зэргийг санаачилж байжээ. 
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2022-02-20 19:01:32
    Махан тархитай үр муутай нэгэн энэ тэнд мөнгөөр хээлтүүлсэн хүүхдүүд нь бүгдихөгжлийн бэрхшээлтэй гэдэг заяагүй генн
  • зочин 2017-10-07 08:32:29
    Сономын бизнесийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генералууд тун амжилттай үргэлжлүүлэн баяжиж байгаа билээ
    66.181.189.25
    Мэдэгдсэн Хариулах
  • дундговь наранхүү 2017-10-07 02:46:33
    энэ хулгайч зүч буудалаа амгалангийн станцаар сольж бариулаад засуулсан. энэ боль улаандаа гарсан хахууль
    202.9.40.238
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-04-01 12:27:03
    Harsh tsarainii hulgaich. Buur suuldee hulgaichuudiin tsarai buur ijelhen bolchih yumaa
    202.9.40.147
    Мэдэгдсэн Хариулах
  • урвагч 2016-03-30 13:05:18
    Урвагч нь үнэн л дээ. Чадваргүй, хүн чанаргүй, шуналтай нэгэн. Ах нь харин жинхэнэ эр хүн, сайн улс төрч, хөдөлмөрч хүн байсан юм.
    202.126.91.96
    Мэдэгдсэн Хариулах
  • ahmad 2016-03-30 10:36:06
    мөнгө олох гэж их л бичих юм даа чаваас
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахмад Немо 2016-03-30 05:11:24
    Сурталчилгаа эхэлчихэж одоо баахан хүмүүс сайн муугаар бичнээ
    202.72.242.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Даваа 2016-03-30 04:25:41
    Сонгуулийн сурталчилгааны дажгүй хэлбэр байна.
    202.72.245.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2016-03-30 02:44:20
    Эрчим хүчинд байхдаа маш олон том гэрээнүүдийг тендергүй шууд хийсэн. Энэ салбараас хангалттай хуссан байх доо.
    23.242.254.194
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол 2016-03-30 15:21:34
      Баатараа чи идсэн уусныг нь мэдэж байгаа юм бол шууд хэлээч! Юунаас нь айгаад нэрээ хүртэл нуугаад байгаа юм. Харин худал байвал чи хүн гүтгэсэн ялд унах байхда...
      103.26.195.219
      Мэдэгдсэн Хариулах