Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн маргааш болно
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан.  Энэ журам нь нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу 2014 оны зорилтын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг нэвтрүүлэх юм.

Энэхүү шинэ журмыг жижиг дунд бизнес эрхэлдэг иргэдэд танилцуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцохоор  "Нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид"-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.   Зөвлөгөөнд нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг дунд үйлдвэрийн бизнес эрхэлдэг 350 иргэн оролцох бөгөөд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрт санал авч үндсэн үйл ажиллагаа болон бодлогын бичиг баримтад иргэдийн саналыг тусгахаар төлөвлөж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.