Газар тариалангийн тоног төхөөрөмж, зарим бодис бордоог  татвараас чөлөөллөө
Төрөөс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангахад татвар, зээлийн бодлогоор тууштай дэмжих зорилгоор Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм 37, гурилын үйлдвэрийн 17, усалгааны тоног төхөөрөмж 21, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж 39, бордоо 7, ургамал хамгааллын бодис 4, бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж 23-ыг, Гаалийн албан татвараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус чөлөөллөө.

Өмнө нь 2011 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл НӨАТ-аас чөлөөлж байсан бөгөөд, уг хуулинд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт оруулж, хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан. Хуулийн хүрээнд 2008-2011 онд 30.0 тэрбум төгрөг, 2012 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 45.7 тэрбум төгрөгийн татварыг хөнгөлөөд байна.

Үүний үр дүнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн 60 хувийг шинэчилж, гурилын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээт гурилын 75 орчим хувийг үйлдвэрлэх боломж бүрдсэн. 

Цаашид улсын төсөв, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар жилд 5-6 хувийг шинэчилнэ гэж үзвэл ойролцоогоор 6-8 жилд техник шинэчлэлийг 90-100 хувьд хүргэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг богино хугацаанд, дэвшилтэд техник, технологи дээр үндэслэн чанарын өндөр түвшинд явуулах боломж бүрдэх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТАХ 2016-04-06 02:01:49
    НААД ИМПОРТЫН ТАТВАР ЧИНЬ ХЭН ДУРТАЙ НЬ ӨӨД НЬ ХАРУУЛЖ БАЙДАГ ЮМ УУ. АСЕМ НЕФЬТ ТАРИАЧИД ЭРЧИМ ХҮЧ ГЭХЧИЛЭНГЭЭР БҮХ Л ЮМАНД ЧӨЛӨӨЛЧИХЛӨӨ. ТӨСВӨӨ ЯАЖ БҮРДҮҮЛЭХ Ү...
    202.179.24.12
    Мэдэгдсэн Хариулах