Ч.Улаан: Монгол Улс 11,3 их наяд төгрөгийн өртэй байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Илтгэл болох аудитын дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хоёрын ажлын уялдаа гэж алга. Хоёр төсөвтэй явсаар байна. Сангийн яамны үйл ажиллагаад Эдийн засгийн хөгжлийн яамныхан чөдөр тушаа болж байна. Өнгөрсөн жил Засгийн газрын баталгаа гаргасан. Хэдэн хувьд нь гаргасан бэ? Бараа ажил үйлчилгээ худалдан авах газраас тендерийн баримт бичгийн талаар мэдээлэл авах гээд хэд хэдэн удаа шаардлаа. Өнөөг хүртэл өгөөгүй байна.

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг: Тендерийн бичиг баримтыг шаардлагатай бол дахиж  өгье. Материалыг нууж хааж байгаа зүйл байхгүй.

Ерөнхий аудитор Н.Зангад: Нийт өрийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй гэсэн хэмжээнд хуулийн хүрээнд Засгийн газрын өрийн хэмжээ байгаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Монгол Улсын нийт өр хэдэн хувьд хүрээд байна вэ?

УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Улаан: Монголын Улсын Өрийг ДНБ эзлэх хэмжээ 49,9 хувьтай байсан. Энэ нь 2012 оны дүн юм. ОУВС улсын өрийг нэрлэсэн үнээр нь тооцож гаргадаг аргачлалтай. Манай улс Тогтвортой байдлын тухай хуулиар тооцож гаргадаг. Монгол Улсын өрийн хэмжээ хуулийн хүрээнд байгаа. Нэрлэсэн үнээр 11,3 их наяд төгрөгийн өртэй байгаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.