Зуслангийн газар өмчлөл эхэллээ
Нийслэлийн хэмжээнд зуслангийн газар өмчлөл энэ сарын 8-аас буюу өнөөдрийн 12.00 цагаас эхэлж байна.
Нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Улаанбаатар хотын зуслангийн бүсэд Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдсаны дараа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх” хэмээн тусгагдсанаас гадна зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэх нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтод тусгагдсан юм байна. Энэ дагуу эхний ээлжид нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын ерөнхий төлөвлөгөөг 2014 оны 101 дүгээр тогтоолоор 5 байршил, мөн оны 181 дүгээр тогтоолоор үлдэх 21 байршлын хаягийн зураг төслийг батлан гаргажээ.

Ингэснээр зуслангийн газруудад газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа шинэчилсэн хаягийн бүртгэл хийгдэхээс гадна одоо эзэмшиж буй зуслангийн газраа өөрсдийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэх юм.

Тодруулбал,эхний ээлжид Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод зэрэг 19 ам, Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино зэрэг 7 аманд тус тус өмчлөлийн ажил зохион байгуулагдана.
Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлөлийн үргэлжлэн явагдах ажээ.

Гэхдээ эзэмшиж буй газар нь “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасанчлан хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг нийтийн эдэлбэрийн газрууд, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад байрлалтай байх ёстой гэнэ.

Иргэд одоо эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ  www.land.ulaanbaatar.mn сайтаар гаргаж болохоос гадна холбогдох материалаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой ажээ.

2014 оны 7 дугаар сарын байдлаар нийт 40059 нэгж талбар байгаагаас 18216 нэгж талбар нь өмчлүүлэх боломжтой байна гэсэн урьдчилсан тоо гарчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2016-04-28 06:28:25
    umchiluh bvrteglees hotsor hvmvvs yaaj gazaraa umchilj awah we
    103.229.120.176
    Мэдэгдсэн Хариулах