Пауэрлифтингийн ДАШТ-нд Монголын баг оролцоно
Дани улсын Родби хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд болох ажээ. Тэмцээний өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат өрсөлдөх бол залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Б.Чимэгцэрэн, Б.Алтангэрэл нар оролцох гэж байна.

Мөн насанд хүрэгчдийн М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, 93 кг-д Л.Мөнхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүчээ үзнэ. Монголын баг тамирчид энэ сарын 18-нд хилийн дээс алхах юм.
Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тус тэмцээний өсвөр үеийнхний охидын ангилалд Орхонтуул хүрэл медаль хүртэж байлаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.