ДАШТ-ний хоёр дахь үхлийн хэсэг гэгдээд байсан G хэсгийн сүүлийн тоглолтууд манай цагаар 00:00 цагаас зэрэг эхэлнэ. АНУ Германтай тоглох бол Португал, Ганатай тоглоно. Энэ дөрвөн багт аль алинд нь хожил хэрэгтэй. АНУ Германы шигшээ багуудын хувьд нэг нэг хожилтой тул арай илүү боломжтой. Тэдний хоорондын тоглолт тэнцээгээр өндөрлөхөд тэд хэсгээсээ шалгарна. Гэхдээ аварга болохын төлөө Бразилд ирсэн Герман машинуудын хувьд тэнцэхээс илүүтэй олон гоолтой хожил авч хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барихыг хүсэх болов уу. АНУ-ын дасгалжуулагч Герман мэргэжилтэн Ю.Клинсман нэгэн цагт Германы шигшээ багийн дасгалжуулагч И.Лёв нар хамтдаа үндэсний шигшээ багаа дасгалжуулж байсан ч өнөөдрийн тоглолтонд ямар нэгэн найраа хийхгүй гэж мэдэгдсэн.
Энэ хэсгийн өөр нэгэн тоглолт Португал Ганийн багуудын дунд явагдана. Энэ хоёр багийн хувьд аль алинд нь хожил тун хэрэгтэй. ДАШТ-ний нэгэн супер од К.Роналдугийн хувьд ДАШТ-нийг бэртлийн улмаас тааруухан эхлүүлсэн ч шигшээ багтаа туслахыг маш ихээр хүсэж байгаагаа хэлж байгаа. Тэдний хувьд хэсгийн эхний тоглолтонд жигүүрийн гол хамгаалагч Ф.Коэнтраогоо бэртлийн улмаас алдсан бол төвийн хамгаалалтын ноён нуруу болсон Пепе нь улаан хуудасны улмаас талбайг чөлөөлж АНУ-тай хийсэн чухал тоглолтыг өнжсөн. Тэгвэл өнөөдрийн тоглолтонд Пепе оролцоно. Ганийн хувьд тун сайн байгаагаа Германтай хийсэн тоглолтонд харуулсан. Тэд хүчирхэг Германы багтай 2:2-оор тэнцсэн. Тиймээс аль алинд хожил хэрэгтэй энэ хоёр тоглолтонд жинхэнэ гал гарна хэмээн хөлбөмбөг сонирхогчид хүлээж сууна.
Б.Сансартуяа

Оллоо.мн