Энх тайвны бэлгэ тэмдэг болоод буй Малала охин Боко Харамын босогчдод олзлогдоод буй 200 гаруй охины төлөө үг хэллээ. Тэрбээр энэ хэрэг явдлын ард буй хэрэгтнүүдийг заавал илрүүлэхийг Нигерийн Засгийн газраас хүсчээ. Боко Харамд олзлогдсон охидыг зарсан гэдгээ босогчид мэдэгдсэн билээ.
Малала охидын төлөө кампанит ажил эхлүүлэхээ ч амласан байна. Өдгөө дэлхий дахинд Пакистан улсын иргэн Малала Ёосуфзай хэмээх охиныг мэдэхгүй хүн ховор билээ. Түүнийг лалын хэт эх оронч үзэлчид «Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан» гэх шалтгаанаар толгойд нь буудсан ч тэрбээр Их Британид удаа дараа хагалгаанд орж амь гарсан билээ.
Өглөөний сонин