Сонгинохайрхан дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 2013.01.01-ний өдрөөс энэ оны 06 дугаар сарын 20-ны хооронд төрийн дээд цол, одон медалиар шагнуулахаар хүсэлт гаргасан 815 иргэн материалаа ирүүлснээс 2013 онд 75, 2014 оны 6-р сарын байдлаар 73 иргэн Ерөнхийлөгчийн зарлигаар шагнал хүртжээ. Харин 38 иргэн салбарын тэргүүн аваагүй, шагнал хоорондын зай болоогүй, ажилласан жил хүрээгүй шалтгаанаар дэмжигдээгүй хасагдсан болохыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан байна.
Тус дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан болон шийдвэрлэгдэх шатандаа байгаа иргэдийн судалгааг гарган Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах үүрэг өгсний дагуу дээрх мэдээллийг Хурлын Ажлын алба, дүүргийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд нэгтгэн гаргасан байна. Мөн цаашид дүүргийн мэдээллийн цахим хуудаснаас иргэд өөрсдийн шагналын асуудал шийдвэрлэлтийн байдалтай танилцаж байхаар зохицуулалт хийхийг Хурлын Ажлын албаны дарга, холбогдох ажилтнуудад үүрэг болгожээ.
Б.Сансартуяа

Оллоо.мн