Ц.Мөнхбаяр нарын хэргийг хэлэлцэнэ
Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд М.Мөнхболдод нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, 149.3 буюу бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж, бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутгаж анхан шатны шүүхээс 2-21.6 жилийн ял оноосон.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсанаар Хяналтын шатны шүүхээс тэдний ялыг 1-10.6 жил болгох шийдвэр гаргасан ч уг шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд хандаад байгаа юм.

 “Гал үндэстэн” холбоо болон бусад иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тэднийг цагаатгах ёстой гэж мэдэгдээд байгаа. Түүнчлэн өнөөдөр болох тэдний шүүх хуралд УИХ-ын Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.