Төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барих тогтоолын төсөл боловсруулжээ
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр “Төмөр замын шинэ шугам барих тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа.

"Шинэ төмөр зам" төслийн хүрээнд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замын суурь ажил хийгдэж, нийт ажлын гүйцэтгэл 40 орчим хувьтай явагдаж байна. Иймд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түргэн хугацаанд барьж байгуулахад төмөр замын царигийн асуудлыг яаралтай Улсын Их Хуралд танилцуулж шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг төсөл санаачлагч танилцуулав.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын тээн нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүн, дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр болон экспорт, импортын ачаа эргэлтийг үр дүнтэй хангах тээвэрлэлтийн оновчтой зохион байгуулалт бүхий төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох асуудал тулгараад байгаа. Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.