Латви улсад оюутан суралцуулах тухай хэлэлцлээ
БСШУ-ны сайд Л.Гантөмөр  Бүгд Найрамдах Латви Улс /БНЛУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Марис Селгаг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр Элчин сайд Марис Селгад Монгол Улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Уулзалтын үеэр Талууд хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солицов. Ялангуяа БНЛУ-д оюутан сургах асуудлыг харилцан дэмжих нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, улс орны хөгжилд чухал хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэлээ.


olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.