Нүд нээгдэхэд хэдхэн хоног үлдлээ
10 гаруй жилийн өмнөөс яригдаж эхэлсэн бүх нийтээрээ тоон технологид шилжих үйл явц,тун удахгүй биеллээ олох гэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2015 он гэхэд бүх улсыг тоон систем буюу дижитал системд шшших зөвлөмж өгсний дагуу Засгийн газар 2014 оны долдугаар сарын 31 гэхэд шилжих шийдвэр гаргасан нь ийнхүү тулж ирээд байна. Мэдээж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, телевизийн нэвтрүүлгүүдийг дуу дүрсний өндөр чанартай үзэхээр болж байгаа нь маш том дэвшил. Гэвч жилийн өмнө тавигдаж байсан нэг асуудал хэвээрээ байна. Энэ нь дижитал системд шилжихдээ бидний сонгож авсан стандарт юм. Манай улсад худалдаалагдаж байгаа телевизоруудын бараг 90 хувь нь БНСУ, Япон, БНХАУ-д үйлдвэрлэсэн байдаг. БНХАУ тоон системд шилжихдээ DTMB, БНСУ ATSC, Япон ISDB стандартыг сонгосон байдаг аж.
 
 Гэтэл бид зөрж байгаа юм шиг DVB-T2 стандартыг сонголоо. Энэ стандартын телевизорууд нь Монголд тэр бүр зарагддаггүй Герман, Их Британи зэрэг баруун Европын орнуудад ашигладаг юм байна. Ингэхээр япон солонгос телевизтэй бүх айлууд нэмэлт төхөөрөмж худалдаж авахаар болж байна. Японд ашигладаг системийг сонгож авсан бол хувиргагч авах айл цөөхөн байх боломж байхад заавал тэс хөндлөн стандарт сонгосон нь хачирхалтай санагдсаныг нуугаад яах вэ. Гол нь манайх олон улсын цахилгаан холбооны гишүүн орон гэсэн статустай явдаг, энэ байгууллага нь гишүүн орнууддаа Европын стандартыг баримтлах заавар өгдөг юм байна. Тиймээс зааврыг баримталсан нь энэ ажээ. Европ стандартыг мөрдөж эхэлснээр дуу дүрсний нягтаршил сайжирч, эрчим хүчний зарцуулалт бууран, хүлээн авалтын чанар тогтворждог гэнэ. Иргэд үүнээс хойш телевизор, радио хүлээн авагч худалдаж авахдаа DVB- Т2 стандартад тохирохыг авах ёстой болж байна. Эс тэгвээс нэмэлт төхөөрөмж авч “шатна”.
 
Тоон еистемд шилжсэнээр хөдөө, орон нутагт зургаа биш найман сувгийг дуу, дүрсний өндөр нягтралтайгаар хүлээн авах боломжтой болно. Орон нутгийн иргэд ТВ-ээр цацагдаж байгаа зарим мэдээллийг радио хүлээн авагч ашиглан сонгох боломжтой болох юм. Цацалтын чанар нэмэгдсэнээр нутаг дэвсгэр бүхэлдээ буюу 100 хувь телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийг орон даяар хүлээн авах боломжтой. Одоо бол энэ үзүүлэлт 70 хувьтай байгаа. Монгол оронд телевизор гардаггүй, радио явдаггүй нэг ч газар үлдэхгүй гэсэн үг.
 
Бас нэг зүйл хэлэхэд кабелийн телевизүүд хэрэглэгчдээ шилжүүлэгчээр хангаад бараг дууссан бөгөөд одоо агаараар цацдаг телевизүүдийг л дижитал системд шилжүүлж байгаа юм байна. Дижитал системд шилжсэнээр одоо бид орчин үеийн дэвшилтэт технологитой телевизоруудынхаа ид шидийг бүрэн мэдрэх боломж олдоно. Аналоги системээр цацдаг байхад нэг л өнгө муутай байсан телевиз чинь өнгө орж, нүд нээгдэх шиг л болдог гэж байгаа юм. Зүйрлэж хэлбэл, “Бенз 500” худалдаж авчихаад A 76 бензин хийн гэлдэрч байсан бол одоо А95 хийгээд салхи сүүгүүлэн давхих нь. Засгийн газраас 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дүнд ийнхүү дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдлээ.

Монголын мэдээ
Б.Болор
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балж 2014-07-19 14:11:00
    Иймээс одоо шилжиж буй тоон систем нь Европын стандартад таарч шилжиж байгаа юм. Хэрвээ манайх Япон шиг системтэй байсан бол тэрэн лүү нь шилжихэд асуудал байхгүй.
  • Балж 2014-07-19 14:09:13
    Таны ойлголт жаахан дутуу байна. Монгол улс PAL системээр ажиллдаг юм. PAL систем гэдэг нь секундэд 25 кадр гардаг 720x576 хэмжээтэй дүрс гарна гэсэн үг. Энэ нь Европын хуучин стандарт. Харин Япон, Солонгос, Америк гэх улсууд NTSC системээр ажилладаг байс

    • Балж 2014-07-19 14:12:32
      Олон дахин ENTER дарцан чинь нэг коммэнт олон болчихлоо уучлаарай.
  • Балж 2014-07-19 14:09:13
    Таны ойлголт жаахан дутуу байна. Монгол улс PAL системээр ажиллдаг юм. PAL систем гэдэг нь секундэд 25 кадр гардаг 720x576 хэмжээтэй дүрс гарна гэсэн үг. Энэ нь Европын хуучин стандарт. Харин Япон, Солонгос, Америк гэх улсууд NTSC системээр ажилладаг байс
  • Балж 2014-07-19 14:09:12

  • Ergel 2014-06-27 02:47:12
    oilgoltgui hun bichsen bn. ugaasaa mongold umnu zaragddag baisan TV-uud digital orolt baidaggui baisan. Heden hujaagiin TV-uud l iim orolttoi baisan. DVB-T@ bol delhiin ihenh ulst hereglegddeg hamgiin tugeemel system yum.
  • sss 2014-06-27 02:45:22
    xen negnii biznes l yum bna daa