Зураглаач Д.Ангараг Холливудыг зорих хоёр дахь уран бүтээлч боллоо

Зураглаач Д.Ангараг өнгөрсөн гуравдугаар сард болсон 86 дахь удаагийн “Academy awards” наадмын бүх арга хэмжээнд оролцсон бөгөөд Холливүдын нэгэн кинонд продюссер, зургийн найруулагчаар ажиллахаар болсон байна.

Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард мэргэжлийн кино зураглаачдын сургалт, семинарт Америкийн кино зураглаачдын холбооны урилгаар оролцож байсан. Энэ үеэр “Precious” киноны төсөл дээр ажиллахаар болсон байна. Д.Ангараг "Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв” зэрэг кинонд ажиллаж байсан туршлага, ур чадвартай зураглаач юм.
Ийнхүү тэрбээр жүжигчин Б.Амарсайханы араас Холлиудад очих хоёр дахь уран бүтээлчээр зураглаач Д.Ангараг тодроод байна.
 

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-27 10:48:02
    Амжилт хүсье.Баяр хүргэе.Монголынхоо нэрийг үлгэлж бодож яваарай. Харин хичээнгүйлэн захихад...битгий хар тамхины донтон болчихоорой.Чамд монгол олноо бодож захиж байна шүү,итгэлдаагаарай.
    90.176.182.29
    Мэдэгдсэн Хариулах