Ажиллах уу, амрах уу
Наадмаар тав хоног амрах нь хэн хэрэгтэй вэ? Бидэнд лав ямар ч ашиггүй. Ийм хууль батлагдлаа гэхэд төрийн байгууллага л амарч таараа. Тэгээд ёстой жинхэнэ утгаараа улсын хөгжилд тушаа болно доо.   Ер нь тэмдэглэлт баяр наадмаар амардаг бүрэн эрх төрийн байгууллагынханд тэр тусмаа гарын үсэг зураг эрх бүхий дарга нарт л бий. Харин иргэд ААН-үүдийн хувьд гурав хоногтоо наадах нь зөв гэдэгтээ санал нэгдэж байна.

Гэхдээ наадмын өмнө болоод дараагийн өдрүүдэд “ажилласан нэртэй” цоожтой хаалганууд байвал тав хоног амрах хуулийг дэмжсэн нь дээр болов уу. Тэгэхээр энэ хууль төрийн байгууллагын эрх бүхий хүмүүст зориулсан хууль юм аа гэж ойлгогдож байна. Тэдний тав хоногт сайхан наадаж аваад ажилдаа идэвхтэй орох, эсвэл гурав хоног амрах нэртэй олон хоног ажлын байраа эзэн орхих аль нэгнийг нь сонго гэвэл мэдээж одоо батлуулах гээд гүйгээд байгаа хуулийг дэмжихээс аргагүй болж байна. Гэхдээ энэ хууль иргэд ААН-үүдэд ямар ч ашиггүй гэдгийг дахин сануулъя.

Уг нь хууль санаачлагчдын тайлбарлаж байгаагаар “дэлхийн ихэнх улс орнууд үндэсний хэмжээний баяр наадмаар иргэдээ олон хоногоор амраадаг. Ингэснээр худалдан авалт нэмэгдэж улс орны эдийн засаг сайжирдаг гэсэнтэй адилаар Монгол Улсынхаа эдийн засгийн сайжруулахад дээрх хууль тус болно” гэж үзсэн бололтой. Үнэхээр худалдан авалт нэмэгддэг гэдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ Монголд дээрх тайлбарыг мушгих олон шалтгаан бий. Ганцхан жишээ дурьдахад, худалдан авалт хийх чадвартай, эдийн засагт нөлөөлхүйц цөөнх хэсэг нь тав хоног амрах учраас бүгд хөдөө гараад явчих болов уу. Наадмын гурав хоногт үзэгдэхгүй алга болдог хүмүүс тав хоног бол бүр ч олдохгүй биз.

Ямартай ч өчигдөрийн УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэнээр төслийг хэлэлцэхээр боллоо. Өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийнэ. Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12, 13-ний өдрүүд дээр 14, 15-нийг нэмж нийт таван өдөр амардаг байхаар тусгасан байгаа билээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-28 03:35:07
    Хувийн хэвшилд таатай биш байна
    182.160.2.192
    Мэдэгдсэн Хариулах
  • byambaa 2014-06-27 10:51:47
    амарч зугаалах хэтрээд байна нэг бол бусад утгагагүй баахан баяраа болимоор юм
    202.179.11.178
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetsegee 2014-06-27 09:40:17
    naadmaar amrahni zovshdee zunii ulirald yaagaad 5 honog amarch bolohgyi gej batlagdval buh gazaruud amrana shuudee huuliinhaa daguu
    103.11.194.78
    Мэдэгдсэн Хариулах
    • Бас тэгдэг юм уу 2014-06-27 09:44:00
      Хувийн байгууллагууд ажилладаг юм ЦЭЦЭГЭЭ гуай.
      103.11.194.226
      Мэдэгдсэн Хариулах
  • Tuul 2014-06-27 07:53:49
    76 l ashigtai huuli tuunees bish toriin alban haagchdin tsalin buurna sh dee. 76 yamar ard irged.n amidrald 1 honog.n tsalin yamar ih heregteig medeh bish
    202.179.10.70
    Мэдэгдсэн Хариулах
    • Tuul 2014-06-27 07:57:20
      ene Zasg.n gazr.n torin alban haagchdig neh ih tsalintai gej bodoj bga bh amidral deer tiim bish sh dee. mori mal yadag gadaad dotoodod tatvar tologchd.n mohgiig urj iddeg 76 l ashigtai. Zasg.n gazar temdeglelt odruud.n huulid nemelt oruulj bhaar mosov he
      202.179.10.70
      Мэдэгдсэн Хариулах
  • AMAR 2014-06-27 03:56:10
    УУЛ НЬ МОНГОЛЧУУД БИД АМАРЧ БАЙХ БИШ, АМРАЛТГҮЙ ШАХАМ АЖИЛЛАЖ БАЙХ ЦАГ. ГЭТЭЛ ТӨР ЗАСАГ МААНЬ ДАМПУУ, НИЙГЭМ МААНЬ ЗАМБАРААГҮЙ БАЙГАА ЦАГТ ХУУЛИАР ТОГТООСОН Ч, ТОГТООГООГҮЙ Ч ИЛҮҮ ХОНОГ СУНЖРУУЛАН АМАРЧ БАЙДАГ ЗУРШИЛ ТОГТЧИХСОН УЧИР НЭГ МӨР АЛБАН ЁСНЫ БОЛ
    202.179.14.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Badrakh 2014-06-27 02:40:05
    Uneniig helehed ene 76 bayar naadmaar heleltseh zuil ni bagadsan yum shig uurtuu taaruulj huuli bataldag bolj, amrah ni unendee uursdiin erh ashig l bga
    202.179.26.159
    Мэдэгдсэн Хариулах