Сүүлийн 10 жилд 581 удаагийн барилгын осол бүртгэгджээ
Манай улсад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны норм журам алдагдсанаас уул уурхай, зам барилгын салбарт осол эндэгдэл гарах нь их.  Барилгын салбарт гэхэд л сүүлийн 10 жилд нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн осолд өртөн нас барж, 130 хүн тахир дутуу болсон бол 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан ажээ.

Тухайлбал барилгын салбарт 2014 онд 21 осол гарч 25 хүн өртсөнөөс 20 хүн нас барж, таван хүн гэмтсэн бол  2015 оны эхний хагас жилийн байдлаар 11 осол гарч 14 хүн өртсөнөөс найман хүн нас барж, зургаан хүн гэмтжээ.

Барилгын салбарт гарч байгаа ослын 70 орчим хувийг өндрөөс унах шалтгаан эзэлж байгаа бөгөөд нас барах гол шалтгаан болж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.