Б.Обамаг Английн шигшээ багийн хөлбөмбөгчинтэй андуурав
Их Британий бэлэг дурсгалын зүйлс хийдэг нэгэн компани алдаа гаргаснаас АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн зургийг хөлбөмбөгийн Крис Смоллингийн зурагны оронд хэвлэсэн аж.

“Бразил-2014” ДАШТ-нд зо­риулсан бэлэг дурсгалын аяган дээр Английн шигшээ болон “Манчестер Юнайтед” багийн хамгаалагч гэсэн нэрний дээр Б.Обамагийн зургийг тавьжээ. Энэхүү аягыг 2000 ширхэг үйлдвэрлэсэн төдийгүй “Wholesale Clearance” бөөний худалдааны дэлгүүрт нийлүүлсэн аж. Нэрийг нь нууцалж байгаа бэлэг дурсгалын компани “Wholesale Clearance” дэлгүүрээс аягуудыг буцаан татах мэдэгдэл явуулсан байна.

Мэдэгдэлд аягыг хийсэн дизайнерын туслах нь хөлбөмбөгчний зургийг “Google” сайтаас хайхдаа алдаа гаргасныг бичсэн төдийгүй “Туслах дизайнер регби үзэх дуртай учраас хөл бөм­бөгийн тамирчдыг сайн мэддэггүй” гэжээ. Харин “Wholesale Clearance” дэлгүүрийн захирал К.Бакстер “Компанийн дизайны удирдлага аяганы зургийг сайшаасан байх” хэмээн хэлсэн аж.

“Хөлбөмбөгчин” Б.Обаматай аягыг 2000 фунт стерлинг буюу 3400 ам.доллараар худалдан авч болох юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.