Гишүүдийн ирц хүрээгүйгээс чуулганы хуралдааныг завсарлуулав
Чуулганы хуралдаан Засгийн газар өргөн мэдүүлсэн Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Үүний дараа Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотой заалтаар санал хураах болоход гишүүдийн ирц хүрсэнгүй.

Чуулган эхлэхэд АН-ын бүлгээс 22, МАН-ын бүлгээс 22 , “Шударга ёс” эвслийн бүлгээс гурван гишүүн, Иргэний зориг ногоон намаас нэг, УИХ-ын гишүүн Г.Уянга, УИХ-ын дэд дарга Л.Цог ирсэн ч ээож дарааллан чуулганы танхимыг орхиж, ийнхүү санал хураах боломжгүй болов. Иймээс үдээс өмнөх чуулганы хуралдааныг завсарлуулав.

Чуулган үдээс хойш 14 цагаас хуралдана.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.