Ахмадууд ширээний теннисээр өрсөлдлөө
Өнгөрөгч ням гарагт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны дэргэдэх ширээний теннисийн “ОД” клубээс санаачлан ялалтын баярын 71 жилийн ойд зориулан ахмадуудын дунд тэмцээн зохион байгууллаа.  Тэмцээнийг 50-60, 60-аас дээш гэсэн хоёр насны ангилалд явууллаа.

Тэмцээнд ААН, дүүргүүд, ширээний теннисийн клубүүдээс нийт 30 гаран ахмад теннисчид авьяас чадвар хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс 50-60 хүртлэх насны төрөлд ХУДүүргийн тамирчин Д.Мөнхсайхан 1-р байр, СБДүүргийн тамирчин Б.Болд 2-р байр, Суварга гранд ххк-ы тамирчин Д.Эрдэнэ 3-р байранд орсон юм.

Харин  60-аас дээш насны төрөлд 15 тамирчин оролцсоноос 1-р байранд Хүн од ХХК-ы тамирчин Т.Лхагвадорж 2-р байранд БЗД-н тамирчин Р.Тэмүүжин 3-р байранд БГД-н тамирчин Д.Маргад-Эрдэнэ нар шалгарч медалийн эзэн боллоо.

Мөн ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит шагналаар тус тэмцээнд оролцсон тамирчдаас хамгийн өндөр настай буюу 76 настай БЗД-н тамирчин Р.Тэмүүжин шалгарсан юм.

Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ELC хуулийн нөхөрлөл ажиллаж, МҮЭС Төв ордоны захиргаа дэмжин хамтран оролцсон байна.










 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.