Дүүргийн өмчит үйлдвэрийн газрын зарим удирдлагуудад хариулцлага тооцохыг үүрэгдлээ

Нийслэл, дүүргийн  төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн  аудитын дүгнэлтээр  зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зөрчил гаргасан байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж буй Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Арга хэмжээ авах тухай” Б/156 дугаар захирамж гаргалаа.  Захирамжаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан зарим дарга нарт сануулах арга хэмжээ авахыг үүрэгджээ.  
 

“Хязгаарлалттай” болон “Сөрөг“ дүгнэлт авсан дүүргийн өмчит үйлдвэрийн газрын дарга, төсөвт байгууллагуудын төсвийн менежер, ахлах нягтлан бодогч нарт  хуулийн хүрээнд хариуцлага тооцон, шийдвэрийг  долдугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.