Сурталчилгааны самбараас жилд  600-700 сая төгрөг Нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг
Нийслэл хотын гудамж талбайд сурталчилгааны самбаруудыг байршуулж, түүнээс жилд 600-700 сая төгрөгийн орлогыг олж, нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байна. Хэдий тийм боловч гэрээ байгуулаагүй, зөвшөөрөл авахгүй, тавигдах шаардлагад нийцэхгүй сурталчилгааны байгууламж цөөнгүй байна.

Хотын хэмжээнд 760 орчим томоохон сурталчилгааны байгууламж байгаагаас 269 нь зөвшөөрөлгүй эсвэл шаардлагад нийцэхгүй байна. Үүнээс 69 нь том хэмжээтэй сурталчилгааны самбар байгаа бол үлдсэн 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн байгууламж байна. Дээрх сурталчилгааны байгууламж нь дараах үндсэн хэд хэдэн шаардпагыг хангаагүй улмаас буулгахаар Удирдлагын зөвлөлийн хурлаас шийдвэрлэжээ.

Дүүргийн ЗДТГ-аас зөвшөөрөл аваагүй, дур мэдэн нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан, Гудамжны хяналтын камеруудыг халхалсан, замын хөдөлгөөний нөхцөл байдлыг үнэлэхэд саад учруулсан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж, үзэгдэх орчныг хаасан, Өнгө үзэмж муутай, бүрэн бүтэн байдал алдагдсан, Гэрээ байгуулаагүй, дүүрэгт төлбөрөе төлөөгүй, Авто зам, дэд бүтцийн ажлын трассд орсон дээрх самбаруудыг  буулгах даалгаврыг дүүргүүдийн Засаг даргад даалгажээ.

Өгөгдсөн үүргийн дагуу өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд зөрчилтэй сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг дүүргүүдийн ЗДТГ-аас зохион байгуулж, хэрэгжилтэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавин ажиллах юм байна. Түүнчлэн ААН-үүдэд хүргүүлсэн шаардлагыг биелүүлэхгүй бол эхний ээлжинд нийслэлээс хөрөнгө мөнгийг гаргаж буулгах  аж. Энэ ажилд 90 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.